Монгол Улс ЕАЭЗ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна

 Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой /ЕАЭЗ/ чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ мэдэгдлээ.

"Монгол Улс ЕАЭЗ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үргэлж анхаарч ирсэн. Одоогийн байдлаар бид ЕАЭЗ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг судалж байна" гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр пүрэв гарагт эхэлсэн билээ. Чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан өнөөдөр болж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч цахимаар оролцож байна. Түүнээс гадна, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Аргентин улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар цахимаар оролцож байна.

Эх сурвалж: ВЛАДИВОСТОК. /TASS/.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.0.57)