Талбайн теннисний од Naomi Osaka спортоос ЗАВСАРЛАГА авна
Өдгөө 23 настай талбайн теннисний од Naomi Osaka өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Америкийн нээлттэй тэмцээний тоглолтод ялагдсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр спортоосоо тодорхойгүй хугацаагаар завсарлага авч буй тухайгаа мэдэгдсэн юм.
Naomi талбайн теннис түүнд аз жаргал авчрахаа больсон тухай ийн ярьжээ,
- “Үүнийг тайлбарлахад үнэхээр хэцүү. Ерөнхийдөө би одоо юу хиймээр байгаагаа тодорхойлох үе дээрээ явж байгаа бололтой. Тиймээс дахин хэзээ тоглолтод оролцохоо мэдэхгүй байна. Уучлаарай. Нэг хэсэгтээ л спортоос завсарлага авах нь бололтой.
Сүүлийн үеийн тоглолтуудад ялалт байгуулахад аз жаргал гэхээсээ илүү санаа амарч байгаа мэдрэмж мэдрэгдэх болсон. Хожигдсоныхоо дараа харин маш их гунигладаг. Миний энэ нөхцөл байдал хэвийн биш юм шиг санагдаж байна” гэжээ.
Ямартай ч “Их дуулга” тэмцээний ганцаарчилсан төрлийн дөрвөн удаагийн аварга, дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдэх тамирчин маань ойрын хугацаанд талбайд гарахгүй нь тодорхой боллоо.
“Токио-2020” олимпын бамбарыг асаасан хүндтэй тамирчин тэрээр өнгөрсөн тавдугаар сарын Францын нээлттэй тэмцээний тоглолтод ялсны дараа хэвлэлийн бага хуралд оролцохоосоо татгалзсаны төлөө 15,000 ам.доллараар торгуулсан. Ийнхүү тэрээр сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд тус тэмцээнээс нэрээ татсан нь олныг ихээхэн гайхшруулсан билээ.
Эх сурвалж: NY Times