Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваатай башёг тэргүүлж явна

Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Такакейшо-той барилдаж, түүнийг уватэнаге мэхээр унагаж, 12 даваа, 2 унаатай башёг итгэл төгс тэргүүлж байна.

Харин энэ башёд 3 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Хидэноүми /М-9/-тэй барилдан, түүнийн уватэнаге мэхээр унагаснаар 4 даваа, 10 унаатай боллоо. 

Хошёорюү /М-1/ С.Бямбасүрэн /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/, Чиёотайрюү /М-10/-тэй барилдаж, түүнийг тоттари мэхээр давснаар 5 даваа, 9 унаатай болоод байна. 

Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил Чиёомарюү /М-16/-тэй хүч үзэж, түүнд хикиотоши мэхээр унаж, 5 даваа, 9 унаатай болов. 

Аки башёгийн  13 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Точиношин /М-12/-той учраа таарч барилдан, түүнийг сотогаке мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай  боллоо.

Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Эндо /М-11/ нар таарч барилдан Ичиножёо цүкиотоши мэхээр давснаар 8 даваа, 6 унаатай энэ башёг амжилттай үргэлжлүүлж байна.

Өнөөдөр Озэки Шодайг Мёогирюү /М-10/-г ёрикири мэхээр хаяж 11 дэх даваагаа авснаар энэ башёд 3 унаатай болж Аки башёгийн 14 дэх өдрийн байдлаар Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг ганцаараа нэхэж явна.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.170.196)