Энэ ням гарагт НӨАТ-ын сугалааны тохиролтой
2019-02-14
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Тус тохирлоор 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг хамруулах юм.
Тиймээс хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn, ebarimt аппликейшн системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.152.102)