Өглөөний цайндаа ИДЭЖ болохгүй хүнсний бүтээгдэхүүнүүд

Өглөөний цайг өөртөө гэдэг. Тэр ч утгаараа өглөөний цайнд хамгийн эрүүл буюу шим тэжээл, уураг, эслэг, багахан хэмжээний өөх тос агуулсан, өдрийн хоолны цаг хүртэл биднийг эрч хүчээр дүүрэн, өлсгөхгүй байх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь чухал. Үнэн хэрэгтээ бидний өглөөний цайндаа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд дээрх шаардлагуудыг төдийлөн хангадаггүй.

Тиймээс өглөөний цайндаа идэхээс татгалзвал зохих бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулж байна.

1. ЧИХЭР АГУУЛСАН ӨГЛӨӨНИЙ ХООЛ БУЮУ СЕРИАЛ

Өглөө болгон хоолны ширээн дээр харагдах аяга дүүрэн чихэрлэг, шаржигнуур өглөөний хоол чамд тийм ч удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг өгөхгүй л болов уу. Учир нь энэ төрлийн өглөөний хоол хэт их чихэр агуулахаас гадна уураг багатай байдаг нь цусан дахь сахарын хэмжээг хурдан нэмэгдэхэд хүргэдэг. Улмаар цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг инсулин даавар ихэсмэгц бид эргээд маш амархан өлсөж эхэлдэг.

Хамгийн эрүүл өглөөний хоол гэгдэх “Granola” буюу овьёос, самар, жимсний холимог өглөөний хоол ч таргалалт, хоёрдугаар зэргийн чихрийн шижин, зүрхний шигдээс үүсгэхүйц хэмжээний чихэр агуулдаг байна. Тиймээс, энэ төрлийн өглөөний цайг хааяа л хэрэглэхэд тохиромжтой.

2. БЛИНЧИК БОЛОН ВАФЛИ

Хэдийгээр эдгээр нь цөөнгүй хүмүүсийн өглөөний ундны тэргүүн сонголтод багтдаг ч өдөр болгон хэрэглэхээс татгалзах нь зөв. Учир нь хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүнийг цагаан гурил, элсэн чихрийн агууламжаар дүүрэн сиропуурдаар хийдэг. Тиймээс, блинчик болон вафли нь их хэмжээний илчлэг, өөх тос, чихэр агуулдаг ч уураг болон эслэгээр дутмаг байдаг тул чамайг хурдан цатгаж чадах ч удаан хугацаанд цатгалан байлгаж чадахгүй гэсэн үг юм.

Хэрэв чи эдгээрийг үнэхээр л идмээр байгаа бол бүхэл үрийн эсвэл бүйлсний гурилаар хийж, чихэрлэг сиропны оронд самрын тосыг хэрэглээрэй.

3. ЖИМСНИЙ ШҮҮС

Өглөөний цайндаа хийжүүлсэн ундаа болон чихэрлэг цай ууснаас жимсний шүүс уух нь илүү тохиромжтой гэж олон хүмүүс боддог. Хэдий жимсний шүүс нь шим тэжээл, антиоксидантаар баялаг ч мөн л их хэмжээний чихэр агуулдаг тул тийм ч сайн өглөөний унд болж чадахгүй.

4. ИОГУРТ

Харин иогуртны хувьд уураг болон пробиотикоор баялаг байдаг. Гэвч бидний өглөөний цайндаа хэрэглэдэг ихэнх төрлийн иогуртнууд өөртөө чихэр болон жимсний амт оруулагчийг ихээр агуулсан байдаг тул өглөө өлөн дээрээ хэрэглэхэд тохиромжгүй.

5. ХАГАС БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН

Өглөөний цайны хамгийн түгээмэл сонголт болох хиам, зайдас, утсан гахайн мах зэрэг хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд өөртөө их хэмжээний давс агуулсан байдаг тул цусны даралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнүүд давснаас гадна нитрит болон бусад амт оруулагч бодисуудыг агуулдаг нь ходоодны хорт хавдар тэргүүтэй өвчлөлөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.


Дээрх бүтээгдэхүүнүүдийн оронд идэж болох эрүүл өглөөний цайны сонголтууд:

- Бууцай, улаан лооль, бяслагтай өндөгний омлет

- Бүхэл үрийн талх, авакадо болон шарсан өндөг

- Шинэхэн жимс, самраар амталсан тараг

- Нухсан гадил, өндгөөр хийсэн блинчик

- Шинэхэн жимс ногоо болон нэг халбага уургийн нунтагтай смүүти

- Алим болон самрын тос

Эх сурвалж: Insider

Сэтгэгдэл: (1)
Таны IP: (18.227.52.248)
DR. UROLOGIST БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
2021-10-08 Хариулах