Монгол-Украины бизнес эрхлэгчид цахимаар уулзана

Монгол-Украины цахим бизнес уулзалт “Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв" сэдвээр маргааш болно.
МҮХАҮТ Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хоёр улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй зохион байгуулах уг уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар хэлэлцэнэ. Украины талаас хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, уул уурхайн салбарын компаниуд цахимаар харилцах тул Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урилаа.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.171.100)