Венесуэлийн Засгийн газар сөрөг хүчинтэй хийж буй хэлэлцээгээ түр зогсоожээ

Венесуэлийн Засгийн газар сөрөг хүчинтэй хийж буй хэлэлцээгээ түр зогсоож буйгаа мэдэгдлээ. Энэхүү хэлэлцээг ням гаргаас үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. 

Засгийн газрын ойрын холбоотон, Колумбийн бизнес эрхлэгч Алекс Саабыг Кабо-Вердегээс АНУ-д шилжүүлэн өгснөөс хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдэл гарчээ. 

Мөн А.Саабыг мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй АНУ-д шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан Венесуэл хариу арга хэмжээ авсан бололтой байна.

Тодруулбал, АНУ-ын нефтийн компанид өндөр албан тушаал хашиж байсан ч Венесуэлд гэрийн хорионд ороод буй зургаан хүнийг аюулаас хамгаалах хүчнийхэн баривчлан авч явсан талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Тэд Венесуэлийн төрийн өмчит нефтийн “PDVSA” компанийн охин компани болох “Citgo”-д ажиллаж байсан юм.

Вашингтоны засаг захиргааны зүгээс тэднийг суллахыг удаа дараа уриалсаар ирсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эдгээр үйл явдал Вашингтон, Каракасын таагүй харилцааг улам даамжруулах төлөвтэй байна. 

Эх сурвалж: КАРАКАС. /DW/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.100.252)