"Mitsubishi Corp" нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулна

Японы худалдаа-хөрөнгө оруулалтын томоохон корпорац болох “Mitsubishi Corp” агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг эрс бууруулахтай холбоотой төслүүдэд 2 их наяд иен буюу 17.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын тал орчим хувийг сэргээгдэх эрчим хүч, мөн устөрөгч, аммиак гэх зэрэг шинэ, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдтэй холбоотой төслүүдэд зарцуулна. “Mitsubishi Corp” мөн аж үйлдвэрийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бүрмөсөн зогсоох шилжилтийн үйл явцад эрчим хүчний чухал эх үүсвэрт тооцогдож буй шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.

Тус корпорацтай 2030 он гэхэд үйлдвэрүүдийнхээ утааг 2020 оны түвшинтэй харьцуулахад хоёр дахин бууруулахаа амласан байна. “Mitsubishi” корпорацтай холбоотой үйлдвэрүүдийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2050 он гэхэд тэг болгож бууруулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ТОКИО. /Kyodо/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.93.34)