Сайн найзтайгаа илүү дотно болход тань туслах 50 АСУУЛТ
2021-11-08
Яг одоо өөрөөсөө асуугаад үзээрэй. Олон дурсамжийг хамтдаа бүтээсэн сайн найзынхаа талаар чи хэр ихийг мэдэх вэ? Заримдаа түүний талаар тийм ч сайн мэддэггүй мэт сэтгэгдэл төрж байсан уу? Тэгвэл энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай.
Бидэнд заримдаа өөрсдийгөө ч ойлгохгүй үе гарч ирдэг. Тийм байхад бусдыг ойлгож, мэдэрнэ гэдэг бүр ч бэрх байж болно шүү дээ. Тиймээс эрхэм найзтайгаа нэгэн оройг хамт өнгөрүүлэх цаг товлоод эдгээр асуултын дагуу ярилцахыг санал болгож байна.
- Маш их ичиж, санаа зовмоор зүйл тохиолдож байсан уу? Ямар үед тийм мэдрэмж авдаг вэ?
- Чиний хувьд хамгийн их нөлөөлөл авдаг хүн хэн бэ? Яагаад?
- Хамгийн том айдас чинь юу вэ?
- Чиний хайрын хэл юу вэ?
- Уурлаж, гомдсон үедээ чи яаж тайтгардаг вэ?
- Чамайг хамгийн сүүлд хэн уйлуулсан бэ?
- Ямар үед өөрөөрөө хамгийн их бахархдаг вэ?
- Хэн нэгэнд гадуурхагдаж, дээрэлхүүлж байсан уу?
- Харамсаж явдаг зүйл байдаг уу?
- Хэрэв хэн нэгэн алдартантай найзлахыг хүсвэл тэр нь хэн байх бол?
- Гэр бүлээс гадна хамгийн дотно санагддаг хүн чинь хэн бэ?
- Цор ганцаараа байх үедээ л хийдэг үйлдэл бий юу?
- Хэний ч мэдэхгүй чиний тухай нэг баримт?
- Хорвоогоос үгүй болсны дараа бидэнд юу тохиолддог гэж чи бодож байна?
- Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ?
- Авч байсан хамгийн гоё бэлэг чинь юу вэ? Юу нь хамгийн гоё байсан бэ?
- Биеэрээ мэдэрч байсан хамгийн хэцүү өвдөлт чинь юу вэ?
- Бага наснаас чинь үлдсэн хамгийн тод дурсамж?
- Өөрөөсөө нэг зүйл өөрчлөх болбол тэр нь юу байх вэ?
- Заяаны хань байдаг гэдэгт чи итгэдэг үү?
- Ихэвчлэн юунаас болоод шөнө нойр чинь хулждаг вэ?
- Хамгийн сүүлд юу гэж худал ярьсан бэ?
- Сонсож байсан хамгийн гоё магтаал?
- Биеийнхээ аль хэсэгт хамгийн их дуртай вэ?
- Чамайг стресстүүлдэг гурвал зүйл?
- Тэгээд тэрхүү стрессээс гарахад тусалдаг гурван зүйл?
- Хамгийн сүүлд юунд/хэнд хамгийн их атаархсан бэ? Яагаад?
- Зөвхөн гурван хүсэл л биелэх боломжтой гэвэл чи юу хүсэх байсан бэ?
- Амьдралдаа гаргаж байсан хамгийн тэнэг шийдвэр?
- Ирээдүйд гэрээ хэрхэн тохижуулахыг хүсдэг вэ?
- Ямар үед хамгийн их хайрлуулсан мэдрэмж авдаг вэ?
- Хамгийн сүүлд юунаас/хэнээс хийж бүтээхийн их хүсэл олж авсан бэ?
- Сайн найзаасаа андын тангараг тасарч байсан тохиолдол бий юу? Тэр явдлаас юу сурсан бэ?
- Чиний хамгийн анхны найз хэн бэ? Одоо хүртэл найзалдаг уу?
- Аав, ээж хоёр чинь хэрхэн учирч байсан бэ?
- Цахим орчин дахь харилцаагаа хэр эрүүл гэж боддог вэ?
- Хамгийн дуртай багш чинь хэн бэ?
- Нас яваад, хөгшрөөд ирэхээр өөрийгөө ямархуу хүн болно гэж бодож байна вэ?
- Өчигдөр шөнө ямар зүүд зүүдэлсэн бэ?
- Элгээ хөштөл инээж байсан дурсамжаасаа хуваалцаач?
- Хаашаа аялахыг хамгийн их хүсэж байна вэ?
- Үлдсэн амьдралынхаа туршид нэг л зүйл иднэ гэвэл юу байх вэ?
- Хамгийн их үзэн яддаг гэрийн ажил чинь юу вэ?
- Хамгийн тэнэг болзооны дурсамж?
- Чи харь гарагийнхан байдагт итгэдэг үү?
- Түүхийн өөр цаг үед амьдарч болно гэвэл ямар үеийг сонгох вэ?
- Хамгийн анхны crush чинь ямар хүн байсан бэ?
- Үзээд хамгийн их уйлж байсан кино чинь юу вэ?
- Чамд тохиож байсан хамгийн азтай зүйл?
- Би яагаад чиний сайн найз вэ?
Эх сурвалж: teenVOGUE
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.47)