Хосуудад зориулсан 50 асуулт

Харилцаа нь дөнгөж эхэлж буй хосууддаа зориулаад хоёр биенээсээ заавал асуух 50 асуултыг санал болгож байна.

Нэгнийхээ тухай мэдэхийг хүсэж байгаа ч юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол эдгээр асуулт та хоёрт туслах болно. Түүний хэрхэн хариулж байгаагаас хамаарч та хоёрын харилцаа цаашид хэр ирээдүйтэй байх вэ гэдэг нь ч шийдэгдэж болох юм.

  1. Хүн бүрээс заавал асуухыг хүсдэг асуулт чинь юу вэ?
  2. Чи сайн зөвлөгч үү эсвэл сайн сонсогч уу?
  3. Чи юу цуглуулдаг вэ?
  4. Хэдэн насны чинь төрсөн өдөр хамгийн дурсамжтай өнгөрсөн бэ?
  5. Ажлын өдрүүдийн хамгийн дуртай хэсэг чинь юу вэ?
  6. Эмээ, өвөө, хамаатан садантайгаа хэр ойрхон уулздаг вэ?
  7. Дэлхийн хаана, ямар хотод амьдрахыг хүсдэг вэ?
  8. Амьдралыг чинь өөрчилсөн ном бий юу?
  9. Өөрийгөө хэдэн настай юм шиг мэдэрдэг вэ? 
  10. Сүүлд хэзээ хамгийн их догдолсон бэ? Шалтгаан нь юу байв?
  11. Дотор хүн чинь хийхийг хүсдэг ч зориглон хийж чаддаггүй зүйл чинь юу вэ?
  12. Хэрвээ гэнэт шоронд орохоор болчихвол юунаас болсон байх магадлалтай вэ?
  13. Нэг киноны дүрийн амьдралаар амьдрах боломжтой байсан бол хэнийг сонгох вэ? 
  14. Хэрвээ чиний амьдрал кино байсан бол аль хэсгийг нь хамгийн олон удаа давтаж үзэх байсан бэ? 
  15. Чамайг хамгийн их жаргалтай болгодог кино?
  16. Хамгийн их ичиж байсан үе чинь хэзээ вэ? Юу болсон бэ? 
  17. Өөрийн амьдралын хэв маягаа 1-10 оноогоор үнэлбэл хэд байх вэ?
  18. Амьдралдаа идэх хамгийн сүүлчийн хоолоороо ямар хоолыг сонгох байсан бэ?
  19. Одоогийн өөрийнхөө юунд хамгийн их дуртай вэ?
  20. Ямар нэг зүйлээ алга болгосон мэт хоосон мэдрэгддэг үе бий юу?
  21. Сошиал медиа чамд эерэгээр нөлөөлдөг үү? Эсвэл сөргөөр үү?
  22. Амьдралдаа гаргаж байсан хамгийн сайн шийдвэр чинь юу вэ?
  23. Тэгвэл өнөөдөр гаргасан хамгийн сайн шийдвэр?
  24. Чи өөрийгөө өнгөрснөөсөө өөрчлөгдсөн гэж боддог уу?
  25. Эцэг эхийнхээ ямар зан чанарт хамгийн их дуртай вэ?
  26. Урт хугацааны зорилгоосоо хуваалцаач?
  27. Хамгийн том айдас чинь юу вэ?
  28. Ямар дуу сонсоход сэтгэл санаа чинь дээрддэг вэ? 
  29. Чиний хайрын хэл юу вэ?
  30. Одоогоос таван жилийн дараа чи юу хийж байх бол?
  31. Одоо буй амьдралынхаа юунд хамгийн их хайртай вэ?
  32. Чамтай ижилхэн зан чанартай киноны дүрийг нэрлээч?
  33. Ямар нөхцөл байдал чамайг хүүхэд шиг болгодог вэ?
  34. Санхүүгээ хэрхэн удирддаг вэ?
  35. Хамгийн их бахархдаг хүн эсвэл ямар нэг зүйл?
  36. Стрессээ яаж тайлдаг вэ? 
  37. Чамд хамгийн их нөлөөлдөг хүн эсвэл ямар нэг зүйл? Тэр зүйл яагаад чамд тэгж их нөлөөлдөг вэ? 
  38. Хийхээ больж чаддаггүй зүйл бий юу?
  39. Чи нягт нямбай хүн үү, эсвэл замбараагүй хүн үү?
  40. Үйлийн үр байдагт итгэдэг үү? 
  41. Амьдралдаа хэзээ хамгийн их айж байсан бэ? Тэр үйл явдлыг чи яаж давж гарсан бэ? 
  42. Хаана хамгийн амар тайван, аз жаргалтай байдаг вэ?
  43. Чамайг уйлуулдаг зүйл эсвэл үйл явдал? 
  44. Хамгийн сүүлд хэзээ их уурласан бэ? Яг юу болов?
  45. Чиний хувьд чанар гэж юу вэ? 
  46. Хамгийн их дурлаж буй дуу эсвэл уран бүтээлч?
  47. Найзын харилцаатай үлдсэн экс байгаа юу?
  48. Нөхөж хэлээрэй. “Би ...... хүнтэй хамт ...... хийхдээ хамгийн жаргалтай байдаг”
  49. Хэрэв мөнгө чухал биш байсан бол яг одоо юу хийгээд явж байх байсан бол?
  50. Эрэгтэй/эмэгтэй хүнд заавал байх ёстой зан чанар? 

Эх сурвалж: Cosmopolitan

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.57.5)