Хонины нэхий, арьс шир ямар үнэ ханштай байна вэ?

Малын зах зээлийн үнийн мэдээллээр нэгдүгээр сард нас гүйцсэн эр хонь Улаанбаатар хотод 170 мянган төгрөгийн үнэтэй байв.

Харин Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт 124.4 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр нэгдүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай шир Улаанбаатар хотод 17 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу найман мянган төгрөг, бусад аймагт 9-15 мянган төгрөг байна.

Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод 16 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу долоон мянган төгрөг, бусад аймагт 7.5-10 мянган төгрөг байна. Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хоёр мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуур кг нь Улаанбаатар хот, Завхан аймагт 90 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45 мянган төгрөг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.248.214)