Аун Сан Су Чид дөрвөн жилийн хорих ял оноожээ

Мьянмар улсын төрийн зөвлөх асан Аун Сан Су Чид тус улсын шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон тухай "Agence France-Presse" (AFP) агентлаг хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, Аун Сан Су Чи хэдэн арван жил хоригдох ял авч магадгүй байгаа хэргийн шүүх хурлын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ. Ээлжит ял оноосон энэ удаагийн шүүх хурал 2021 оны 12 дугаар сарын 27-нд болох ёстой байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдсон юм. 

12 дугаар сарын эхээр болсон шүүх хурлын үеэр Аун Сан Су Чид коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд тогтоосон хязгаарлалтуудыг зөрчсөн, нийгмийн эмх замбараагүй байдалд турхирсан мэдээлэл тараасан хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ. Өмнө нь түүнийг мөн байгалийн гамшгийн уршгийг арилгах хуулийг зөрчсөн, мөн авлига авсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Өдгөө 76 настай  Аун Сан Су Чи нийтдээ 100 жилийн хорих ял авч магадгүй байна. Тэрбээр өөрийг нь буруутгасан бүх хэргийг няцаажээ. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард гарсан цэргийн эргэлтийн дараа баривчлагдсан Аун Сан Су Чи төрийн зөвлөхийн хувиар Мьянмарын иргэний засгийн газрыг удирдаж байсан юм.

Эх сурвалж: НЕЙПЬИДО. /TASS/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.24.192)