Малын өвс, тэжээл ямар үнэ ханштай байна вэ?
Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны нэгдүгээр сард нэг тонн үрийн буудайн дундаж үнэ Увс аймагт хамгийн өндөр буюу 700 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 543.0 мянган төгрөг, нэг тонн таваарын буудайн дундаж үнэ Увс, Дорнод аймагт хамгийн их буюу 600 мянган төгрөг, Өвөрхангай аймагт хамгийн бага буюу 450 мянган төгрөг байна.
Нэг тонн овъёосны дундаж үнэ Орхон аймагт хамгийн их буюу 700 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 400 мянган төгрөг, ногоон тэжээл нэг тонн нь Архангай аймагт хамгийн их буюу 310 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 225 мянган төгрөг байна.
Боодолтой өвсний (20 кг) дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн их буюу 10.6 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 3.6 мянган төгрөг, задгай өвсний дундаж үнэ нэг тонн нь Архангай, Завхан аймагт 250 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 87 мянган төгрөгийн үнэтэй байна.