Хамгийн УРТ ХУГАЦААНД бүтсэн 10 кино

Энэхүү нийтлэлээрээ хамгийн удаан хугацаанд бүтсэн арван дэлгэцийн уран бүтээлийг танилцуулж байна.

10. THE LEGO MOVIE

Зарцуулсан хугацаа: 4 жил

Шалтгаан: Анимэйшн бүтээхэд багагүй хугацаа шаардагддаг. Жишээ нь, “Pixar” студи л гэхэд бүрэн хэмжээний анимэйшнийг дунджаар таван сараас нэг жилийн хугацаанд бүтээдэг билээ. Тэгвэл 2014 онд үзэгчдийн хүртээл болсон “The Lego Movie” анимэйшний бүтээхэд лего бүрийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай болсон тул нийт 4 жил шаардагджээ.

Үр дүн:  Дэлхий даяар 468.1 сая долларын орлого олсон. Нээлтээ хийснээсээ хойш “Box Office”-ын  жагсаалтыг гурван долоо хоног тэргүүлжээ.

9. ERASERHEAD

Зарцуулсан хугацаа: 5 жил

Шалтгаан: Тус киног оюутны төслөөр анх эхлүүлж байсан бөгөөд найруулагч David Lynch нарийн ширийн зүйлд хэт их анхаарал хандуулдаг байж. Ердөө Jack Nence-ийн өрөөнд орж ирэх үеийн зураг авалтыг хийхэд бүтэн жил зарцуулсан гэх яриа бий. Мөн санхүүжилт дутмаг байсан нь нэг асуудал байв. Тухайн үед түүний Jack Sisk, Sissy Spacek зэрэг найзууд кинонд хөрөнгө оруулалт хийж тусалжээ. Гол дүрийн жүжигчин болох Nance-ийн эхнэр хүртэл үйлчлэгч хийж олсон орлогоо хандивласан гэдэг.

Үр дүн: “Eraserhead” кино урлагийн түүхэн дэх хамгийн ойлгомжгүй кинонуудын нэг болж үлдсэн.

8. SLEEPING BEAUTY

Зарцуулсан хугацаа: 8 жил

Шалтгаан: Walt Disney уг бүтээлийг  төгс болгохыг эрхэм зорилгоо болгон ажилласан нь ихээхэн хугацаа шаардахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл, тус анимэйшнийг бүтээж эхлэхээс ч өмнө кино зохиолыг жүжигчдэд өгч, тайзан дээр тоглуулсан бөгөөд үр дүнд аниматорууд дүр бүрээс ажигласан алдаануудыг олж харан засаж чадсан гэдэг. 

Үр дүн: Тус киноноос сэдэвлэсэн “Maleficent”, “Maleficent: Mistress of Evil” зэрэг уран бүтээлээс үр дүн харагдана. “Maleficent: Mistress of Evil” гэхэд л нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 36 сая ам.долларын ашиг орлого олж байв.

7. CRONOS

Зарцуулсан хугацаа: 8 жил

Шалтгаан: Киноны төсөв хэтэрч зураг авалт зогссон нь удаашралд хүргэх гол шалтгаан байв. Найруулагч Дел Торо хамгийн сүүлд 60 хувийн хүүтэй зээлээр авч киноны зураг авалтыг дуусгасан.

Үр дүн: Энэхүү кино нь 66 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд шалгарсан.

6. THE SIMPSONS MOVIE

Зарцуулсан хугацаа: 9 жил

Шалтгаан:  2001 онд жүжигчид уг киног бүтээхээр гэрээ байгуулж, 2003 онд зохиолчид зохиол дээр ажиллаж эхэлсэн. Дараагийн хоёр жилийн хугацаанд зохиолчид зохиолын дор хаяж 100 хувилбарыг бүтээж, тоо томшгүй олон засвар хийсэн гэдэг.

Үр дүн: Уг бүтээл кино шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, дэлхий даяар 536.4 сая долларын ашиг олсон.

5. AVATAR

Зарцуулсан хугацаа: 10 жил

Шалтгаан: Зохиолч, найруулагч James Cameron 1997 онд “Титаник” киног дуусгасны дараа зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч "Avatar"-ийг бүтээнэ гэдэг амаргүй ажил байв. Тусгай эффект киноны гол цөм байсан тул түүнийг боловсруулахад олон жилийн хөдөлмөр зарцуулсан.

Үр дүн: Оскарын 9 номинацад нэр дэвшсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн их орлого олсон кино болсон.

4. ROAR

Зарцуулсан хугацаа: 11 жил

Шалтгаан: Зураг авалтыг тариалангийн талбай дээр бүхэл бүтэн дөрвөн жил хийсний дараа тус талбай үерийн улмаас сүйдсэн. Энэ байгалийн гамшигт үзэгдэл киноны зарим бичлэгийг ч үгүй хийсэн гэдэг. 

Үр дүн: Маш чанартай бүтээл болсноос гадна Африкийн зэрлэг ан амьтдыг хамгаалахад чухал нөлөө үзүүлсэн юм.

3. BOYHOOD

Зарцуулсан хугацаа: 12 жил

Шалтгаан: Аливаа зүйлд урт хугацаа зарцуулж, түүндээ тууштай байх нь хэн бүхний бүтээж чадах зүйл биш юм. Тэрээр дүрийн өөрчлөгдөх явцыг зүй ёсоор нь гаргаж авахын тулд 12 жилийн турш зураг авалт хийх зоримог шийдвэрийг найруулагч Richard Linklater гаргаж байжээ. Киноны дүр тус бүр өөрсдийн онцлог шинжээрээ үзэгчдийн сэтгэлд хүрдэг.

Үр дүн: Кино 4 сая ам.долларын зардлаар бүтэж, 43,3 сая ам долларын ашиг олсон.

2. TIEFLAND

Зарцуулсан хугацаа: 20 жил

Шалтгаан: Зохиолч, найруулагч Leni Riefenstahl 1934 онд зохиолоо бичиж эхэлсэн боловч нацистуудын эсрэг дайны суртал ухуулгын ажил хийхийн тулд үүнийгээ түр хойш нь тавьсан. Hitler-т үзүүлсэн нөлөө нь түүнд өөрийн продакшн компанийг байгуулах боломжийг олгосон. Тэрээр 1940 онд зураг авалтаа эхлүүлсэн ч дайнаас болж кино бүтээлээ хойшлуулж, байршлыг нь нүүлгэх шаардлагатай болсон. 

Үр дүн: 1954 онд олон нийтэд цацагдсан ч сөрөг үнэлгээг түлхүү авсан. 

1. THE THIEF AND THE COBBLER

Зарцуулсан хугацаа: 28 жил

Шалтгаан: Найруулагч Ричард Вильямс уг төслийг 1964 онд эхлүүлсэн боловч санхүүгийн асуудлаас шалтгаалж урт хугацаанд саатжээ. Гэсэн хэдий ч "Who Framed Roger Rabbit" гэх бүтээлд амжилттай ажиллаж санхүүжилт авч чадсан гэдэг.

Эх сурвалж: Hollywood

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.65.198)