Сошиалд дагагчдыг хуйлруулж, хүмүүст нөлөөлөх 10 зарчим

Facebook-ийн органик хандалт 2012 онд 16 хувь байснаас, өдгөө 1-6 хувь хүртлээ огцом буурчээ. Доллар их зарцуулж “бүүст”-лээд ч “явахаа” больсон энэ үед хүлээн авч байгаа хүмүүс сайн дураараа таны сошиал суваг руу ордог байх нь юу юунаас илүү чухал болоод байна. Тэгвэл яаж олонд нөлөөлж, хүмүүс сайн дураараа дагадаг олон нийтийн сүлжээний сувагтай болох вэ гэдгийг “Forbes” сэтгүүлээс судалжээ.

1. Тусгай төсөв гарга! 

Хэдий “бүүст”-ний үр дүн буурсан ч, гаргаж байгаа бүх нийтлэл, линк, видеонуудаа “зөнгөөр” нь орхих тийм ч ухаалаг шийдвэр биш. Нийтлэл бүрт бага хэмжээний “бүүст” хийснээр “Facebook”-ээс таны нийтлэлийг илүү олон хүнд хүргэхийг дэмждэг байна. 
 

2. Видео бол хаан!

“Facebook” видеог дэмждэг болсноос долоо хоногтоо нэг удаа шууд бичлэг /live/ хийх нь туйлын чухал. Таны хуудас дээрээ нийтэлж байгаа зүйлсийн 70 хувь нь видео (+шууд бичлэг), 20 хувь нь зураг, 10 нь линк байхыг санал болгож байна. 
 

3. Групп үүсгэ! 

“Facebook”-ийн хэтийн төлөв нь тодорхой сонирхлын бүлгүүдийг бий болгож, хөгжүүлэх юм. Тодорхой хүрээний сонирхлоор нэгдсэн хүмүүс, танил дотно харилцааг “Facebook” дэмжиж байгаа тул групп үүсгэх, группыг удирдах сонголтуудыг тэд нэмсээр байна. Тиймээс Facebook group үүсгэх нь алсын хараатай шийдвэр юм. 

4. Том хуудсуудад “наалд”! 

“Амьгүй” хуудсуудад “амь” оруулахын тулд таныхтай ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг групп, хуудсуудад “наалдах” хэрэгтэй. “Like” дарах, сэтгэгдэл үлдээх нь ижил сонирхолтой хүмүүсийг тэдгээр хуудас дээр идэвхжүүлээд зогсохгүй, таны хуудсанд ч дагагчдыг бий болгох харилцан ашигтай юм.

5. “Hashtag” ашигла 

Нэн ялангуяа “Instagram” дээр “hashtag” хийхийг “хууль” болгон мөрдөх хэрэгтэй. “Instagram”-ын зүгээс “hashtag”-ын хязгаар тогтоох, олныг ашиглахыг хориглоогүй бөгөөд 15 “hashtag” хийхэд л хандалт 75 хувиар өсч байжээ. 


6. Топ 12-т төвлөр! 

Олон нийтийн сүлжээн дээр анхны сэтгэгдэл гэдэг таны хуудасны хувь тавиланг шийдэх зүйл. Тэр дундаа “Instagram” дээр гар утаснаас ороход хамгийн түрүүнд харагддаг 9-12 зураг нь таныг бүрэн илэрхийлж, дагах сэдлийг төрүүлэх хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс “нэрийн хуудас” аа ямар харагдаж байгааг анхаараарай. 
 

7. Хүчирхэг түнш ол! 

Олон дагагчтай хүн бүр оновчтой сонголт биш юм. Түүний оронд, таны брэндийн үнэт зүйлийг илэрхийлэх, зорилтот хэрэглэгчдэд танигдсан, тэдэнтэй холбоотой идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нөлөөлөгч /influencer/ нь илүү үр дүнтэй юм.

8. Бараа зарах гэж хэт хичээхээс зайлсхий!

Илт арилжааны зүйлсээс хэрэглэгчид “зугтаадаг” болжээ. Сүүлийн үед “мода”-нд орж байгаа рекламдсан үгс нь “LinkedIn” маягийн мэргэжлийн орчинд хамгийн буруу сонголт юм. Бодит туршлага, жинхэнэ харилцаа илүү үнэ цэнтэй холбоог бий болгодог. 
 

9. Өдөр бүр тодорхой хугацааг зарцуул! 

Олон нийтийн сүлжээн дээрх байр сууриа ахиулъя гэвэл зөвхөн түүнд зориулсан тусгай цагийг гаргах хэрэгтэй. Бүтэн нэг цаг тасралтгүй “суух” боломжгүй байлаа ч, хором мөч бүрийг үр дүнтэй ашиглах нь чухал. Унаанд явж байхдаа – хүмүүсийн асуултад хариулж, хүн хүлээж байхдаа – нийтлэл шейр хий! Сул цаг мөч бүрээ олон нийтийн сүлжээгээ өргөжүүлэх боломж гэж хар. 
 

10. Яриа өдөх зүйлсийг бүтээ!

Трамп яаж АНУ-н ерөнхийлөгч болов? Түүнийг сонгуульд хэзээ ч ялахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байсан ч хэвлэл мэдээллүүдийн анхаарлын төвд үргэлж байсан. Тэрээр эцэст нь ялалт байгуулсан. Анхаарал татах чадвар нь гол түлхүүр гэдгийг санаарай. 

Эх сурвалж: lead.style

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.68)