“Brent” нефтийн үнэ 96 ам.доллар давжээ

Лондоны ICE бирж дээр “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 1.73 хувиар нэмэгдэж, 96.07 ам.доллар болсон байна.

 “Brent” нефтийн үнэ хамгийн сүүлд 2014 оны 10 дугаар сарын 1-нд 96 ам.доллароос давж байжээ.

Үүний зэрэгцээ "WTI" маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 92.95 ам.долларт хүрч, 1.7 хувиар өссөн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ онд нефтийн эрэлт хоногт 3.3 сая торхоор нэмэгдэж, 100.6 сая баррель болно. Өнгөрсөн оны сүүлчээр нефтийн эрэлт хоногт 5.6 сая торхоор нэмэгдсэн байна. Эрэлт ийнхүү нэмэгдэхэд байгалийн хийн үнийн өсөлт нөлөөлжээ.

Эх сурвалж: МОСКВА. /RT/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.174.32)