Сэрэмжлүүлэг: Хүмүүсийг цаг бусаар үхүүлдэг 7 хүнсний бүтээгдэхүүн

Францын эрдэмтэд хүмүүсийг цаг бусаар үхүүлдэг 7 бүтээгдэхүүний жагсаалт гаргасныг хэвлэлд мэдээлжээ.  

Мэргэжилтнүүдийн хэлснээр, шоколад, чихэр, гамбургер, хот-дог, тахианы наггетс  (тосонд шарсан  тахианы цээж махны шаржигнуур  зууш) болон шарсан төмс хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодид үлэмжхэн хор хүргэж болох талтай аж.

Судлаачид туршилт явуулж, үүнд 45  болон үүнээс дээш насны 44 мянган хүн оролцжээ.  Тэд эрүүл мэндэд хортой эдгээр бүтээгдэхүүнийг  янз бүрийн хэмжээтэйгээр 7 жилийн турш  идсэн байна. 

Харин эрдэмтэд зургаан сар болоод л туршилтад оролцогчдын биеийн байдлыг асууж лавлаж байжээ.

Тийнхүү туршилтын эцэст 602 хүн нас барж, тэдний 219 нь хорт хавдраар, 34 нь зүрхний юмуу титэм судасны өвчнөөр нас барсныг мэргэжилтнүүд бүртгэж авсан  байна.

Янз бүрийн нэмэлт хольц бүхий  эдгээр бүтээгдэхүүний илчлэгийг хүн өөрөө ихэсгэсэн нөхцөлд цаг бусаар нас барах эрсдэл 14%-иар  нэмэгдэж байжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.232.215)