Хятадад өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо 50 хувиар нэмэгджээ

 Хятад улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 1114 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос пүрэв гарагт гаргасан мэдээллээр, энэ нь өмнөх өдрийнхөөс 50 орчим хувиар их үзүүлэлт юм.

Шинээр халдвар авсан хүмүүсийн 277 нь хилийн чанадаас ирсэн байна. 528 хүнд халуурах, ханиалгах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол үлдсэн 586 нь шинж тэмдэггүй тээгчид аж.

Нийтлэгдсэн статистик мэдээллээс харахад сүүлийн долоо хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өдөрт дунджаар 5.8 хувиар нэмэгдэж, 4 610 болжээ. Тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.  Харин шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоо 27 848 -д хүрсэн байна. Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 51 орчим хувь нь дотооддоо халдвар авсан бол үлдсэн 49 хувь нь гадаадаас ирсэн байна.

Хятадын эх газарт цар тахал дэгдсэнээс хойш 112.38 мянган хүн дахин халдвар авчээ. Үүнд шинж тэмдэггүй өвчтөнүүдийн тоог оруулаагүй байна. Тус улсад ковидын улмаас нас барсан тохиолдол өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас хойш бүртгэгдээгүй байна.  Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4636 хүн нас баржээ. 

Хятадын бүс нутгуудаас Жилин (зүүн хойд), Шаньдун (зүүн), Ганьсу (баруун хойд) мужууд, мөн Шанхай хотод халдварын нөхцөл байдал илүү хүнд байна.

Халдварын өндөр эрсдэлтэй суурьшлын бүсийн тоо 159 болжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд БНХАУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн 31 нэгжийн 24-т нь дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: БЭЭЖИН. /Xinhua/

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.229)