Украин, Оросын төлөөлөгчид Туркт иржээ
2022-03-10
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхээр Туркт хүрэлцэн иржээ.
Талуудын хэлэлцээ Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглугийн урилгаар Анталья хотноо пүрэв гарагт болно. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт лхагва гарагт ирсэн байна.
Энэхүү гурван талын хэлэлцээ нь Орос Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойших анхны Гадаад хэргийн сайд нарын уулзалт болох юм.
Эх сурвалж: АНКАРА. /BBC/
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.129.8)