Ахлах ангиа төгсөхөөс өмнө хийх зүйлсийн жагсаалт
Сургуулиа төгсөнө гэдэг найзууд, бага насандаа баяртай гэж хэлэх гунигтай үйл явдал ч өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөж өөрийгөө хөгжүүлж, карьерынхаа эхлэлийг тавих гайхалтай үе юм. Хэрвээ чи ахлах анги, бүр энэ хавар шалгалтаа өгөөд төгсөх гэж буй бол наашаа суугаарай. Энэ удаа дахин сөхөж харах ёстой зүйлсийг хүргэж байна.
Урт хугацааны төлөвлөгөө гаргах
Амьдралынхаа урт, богино хугацааны төлөвлөгөө гаргах нь төгсөгч бүрийн заавал хийх ёстой зүйлүүдийн нэг юм.
Төгсөөд их сургуульд орох, gap year авах, эсвэл ажилд орох эсэхээ шийдэх хэрэгтэй. Үргэлжлүүлээд ямар сургуульд, ажилд орохоо шийдэх гэх мэт зүйлсийг нарийвчилж чадахгүй байж болно. Гэхдээ эдгээрийг ерөнхий байдлаар төлөвлөж өөртөө чиглэл өгөөрэй.
Найзуудтайгаа шөнөжин кино үзэж хонох
Нэгнийдээ хамтдаа кино үзэж хонохоос гадна гэр гэрээсээ онлайнаар хамтдаа кино үзэж болно. Эсвэл нэг өдөр хичээлээ тараад цугтаа кино театрт кино үзсэн ч болно. Хэрвээ аймшгийн кино үзмээр байвал ЭНЭ нийтлэлтэй танилцаарай.
Гэхдээ заавал кино гэлтгүй тоглоом тоглож, дуу дуулж хоносон ч мартагдашгүй дурсамж болж үлдэх юм шүү.
Өөрийн сонирхолтой холбоотой хичээл/сургалтад суух
Төгссөнийхөө дараа хийх боломж гарах ч эртнээс сонирхлоо хөгжүүлж, өөрийгөө танин мэдэх нь цаашид их тус болох ба зарим талаар цаг хэмнэнэ.
Санхүүгээ хянаж эхлэх
Өөрийн санхүүг 100% удирддаг болохынхоо өмнө бага багаар өөрийн мөнгөө яаж зарцуулж буй, ирээдүйд яаж зарцуулах зэргээр хяналт тавин зорилгоо тодорхойлж, мөнгөө цуглуулж сураарай. Оюутан болох үед чинь хамгийн их хэрэг болох ур чадвар шүү.
Өдөржин унтах
Хавар болж шалгалтууд дөхөж, төсгөх үеэр хүүхдүүд маш их ядардаг. Тиймээс нэг бүтэн өдрийг зөвхөн амрахад зориулах нь үр бүтээлтэй өнгөрөөсөн өдөр болно. Өөрийгөө хэт их хүчлэх хэрэггүй шүү. Аливаа зүйлд тэнцвэр хэрэгтэй гэдгийг санаарай.
Айдастайгаа нүүр тулах
Ядаж нэг айдаг зүйлээ хийж айдсаа даван туулж, мартагдашгүй дурсамж бүтээгээрэй. Өндрөөс айдаг бол алсыг харагчин дээр суух, муурнаас айдаг бол хэдэн цагийг хамт тоглож өнгөрөөх гэх мэт.
Магадгүй шалгалтандаа санаа зовж, айж байгаа бол ЭНЭ нийтлэлийг уншаад үзээрэй.
Нар мандахыг харах
Ойр дотнын хүмүүстэйгээ нар мандах, эсвэл жаргахыг харж халуун дулаанаар өдрийг угтаж, эсвэл үдэж үзээрэй. Уулын орой дээрээс бүр үзэсгэлэнтэй харагддаг гээч.
Сэтгэлээ илчлэх
Удаан хугацаанд нууцхан хайрласан хөвгүүн/охин анги эсвэл сургуульд чинь бий юу? Тэгвэл төгсөхөөсөө өмнө түүнд сайн гэдгээ хэлээрэй. Тэр ямар хариу хэлэхээс битгий айгаарай. Хэзээ хойно нь оролдоогүй харамссанаас оролдож үзээд урагшилсан дээр шүү дээ.
Хамгийн сүүлд нь төгсөх
Баяр хүргэе. 12 жил маш олон сайхан дурсамж бүтээсэн гэдэгт итгэлтэй байна. Одоо үргэлжлүүлээд илүү гоё дурсамжуудыг бүтээгээрэй.
Эх сурвалж: collegevine