Тавдугаар сарын 28-ныг автомашингүй өдөр болгоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 28-ны бямба гаргийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэжээ.
“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, хотын төвийн Их тойруугийн зам, гудамжаар тодотговол, Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал, зүүн 4 замаас баруун 4 зам, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс Хятадын ЭСЯ хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаах юм.
“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах үеэр нийтийн тээврийн 30 гаруй чиглэлийг өөрчилнө. Одоогоор ямар чиглэлийг өөрчлөхийг хараахан батлагдаагүй байна. Мөн өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.