Шатар тоглодог робот долоон настай хүүгийн хурууг хугалжээ

Москва хотод өнгөрсөн долоо хоногт болсон шатрын тэмцээнд робот оролцуулжээ. Гэвч робот долоон настай хүүгийн хурууг хугалсан байна. 

Москвагийн шатрын холбооны тэргүүн Сергей Лазарев Итар Тасс агентлагийн сэтгүүлчид “Харамсмаар явдал боллоо. Энэ роботыг удаан хугацаагаар тоглуулж байна. Өмнө нь ийм үйл явдал болж байгаагүй” гэжээ.

Энэ үйл явдлыг харуулсан бичлэг цахим орчинд тархсан байна. Робот хүүгийн бэрсийг идсэний дараа хүү нүүдэл хийх гэтэл робот хурууг нь гэмтээжээ. Хүүд дөрвөн хүн тусалж, хурууг нь роботоос салгасан байна. Хүү тэмцээнийг боолттой гартай үргэлжлүүлжээ.

Э. Ариунсанаа

Эх сурвалж:BBC 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.205.231)