Тэр чамд хайргүй болж буйг мэдэх 6 арга

Хэн нэгнийг өнчин хайраар хайрлахаас илүү тэр хүн чамд хайртай гэдэг худал үгэнд итгэж явах хэцүү. Аль хэдийн хайр сэтгэл нь хөрсөн ч хамт байсан цаг хугацаандаа хоргодоод, гомдох вий гэсэндээ тэр чамд хэлж чадахгүй байвал яах вэ? Тийм үед түүний үйл хөдлөл, хандлагаас хайр сэтгэл нь хөрснийг анзаарч болох 6 аргыг танилцуулж байна.  

1. Чамаас үргэлж зугтдаг

Үргэлж хөтөлдөг байсан гар нь тэртээ хол юм шиг санагдаж, энхрийлэн тэвэрч үнсэхэд чинь холдож зайгаа бариад л, зурвас чат нь богиносоод, утсаар ярихдаа өөрийнхөө ярих гэснийг ярьчихаад л таслаад байвал чамаас зугтаж буйн шинж юм шүү. 

2. Хүйтэн хөндий, өмнөхөөсөө өөр харьцах.

Хосуудын хамгийн анхаарах ёстой зүйл бол нэгэнтэйгээ харилцах харилцаа. Хайртай хүний чинь сэтгэл хөдлөл багасаж, чамд өгөх халамж, хандлага таагүй санагдаж жижигхэн үйл хөдлөл нь ч өөрчлөгдөөд нэг л хүйтэн болчихсон бол та хоёрын харилцаа нэг л биш болсных гэнэ. 

3. Ирээдүйгээ төлөвлөж, ярилцахаа болих.

Хамтдаа ирээдүйнхээ талаар ярьдаг байсан ч одоо тэр хүн энэ сэдвээр ярихаас зугтаж, сэдвээ өөрилж буй нь бас нэгэн асуудал юм. Тэр хүн тантай хамт байхыг хүсэх л юм бол энэ тухай ярих л болно.

4. Нухацтай байдалд дургүйлхэх

“Та хоёр ойрдоо ямархуу байна даа?, саяных найз залуу/охин чинь уу?” гэсэн асуултуудыг няцааж, чамаас хол, дотно биш мэт аашлах, энэ асуудлынхаа талаар ярилцахыг хүсэхгүй байх нь бас нэгэн шинж юм.

5. Хэрүүл маргаан, хардалт

Цаг тутамд хардаж, маргалдаж та хоёрын яриа хэрүүлээр л дуусаад байвал та хоёрын дунд маш том ан цав үүсчээ.

6. Аз жаргалгүй болж буйгаа мэдрэх

Хайр дурлалын хамгийн чухал нь чи өөрөө аз жаргалтай байх шүү дээ. Чамд хайргүй болсон түүний ааш чиний ч аз жаргалыг үгүй хийх болно. Тиймээс аз жаргал хаана байна тэнд байгаарай. Эцсийн эцэст өөрийгөө хайрлах хамгийн чухал юм шүү. 

Эх сурвалж: awarenessact

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.130.242)