Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 206-гаар нэмэгджээ
2022-08-17
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 206 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 36 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 125 нь Улаанбаатар хотод, 81 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 972 443-д хүрлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.48)