Жинхэнээсээ чамд ХАЙРТАЙ болсон эр хүний гаргадаг 10 үйлдэл
Чин сэтгэлээ маш хурдан үг үйлдлээрээ илэрхийлж, үргэлж хайртай охин/бүсгүйнхээ эргэн тойронд байхыг хүсдэг залуус байдаг. Гэхдээ чамд сайн хэдий ч үгээрээ тэр бүр илэрхийлдэггүй залуус түүнээс олон байх. Тийм залуус үгээрээ биш үйлдлээрээ дохио өгөх болно.
Гэсэн хэдий ч зарим залуус “Хайртай” гэх үгээр л сэтгэлийг чинь торгоогоод байдаг шүү дээ. Дурлах хайрлах хоёр ондоо. Дурласан хүн өөрийн мэдрэмжийг илэрхийлэхийг хүсдэг бол хайрласан нь таны мэдрэмжийг ч анхаарах болно. Иймд news24.mn танд чин сэтгэлээсээ дурлаж, хайрласан эр хүний хийдэг 10 үйлдлийг онцолж байна.
1. Тэр бол таны хамгийн том дэмжигч
Таныг юу ч хийсэн үргэлж дэмжиж, дэргэд чинь байх болно гэдэгт найдаж болно. Та түүнд итгэл найдвар, мөрөөдлийнхөө талаар хэлэхэд тэр таныг эсэргүүцэхгүй, ятгахыг оролдохгүй. Оронд нь эрсдэлийг нь тооцож, бурууг тань зөвөөр ойлгуулан, бага зүйлд ч урамшуулах болно.
2. Тэр таныг байгаагаар нь хүлээж авна
Та түүний дэргэд үргэлж өөрийнхөөрөө байж чадна. Тэр таныг өөрчлөхийг оролддоггүй, таныг доромжилж, өөр хүн болгохыг хүсдэггүй. Ийм учраас хажууд нь байхад хамгийн тухтай санагддаг хүнийхээ дэргэд үлдээрэй.
3. Тэр хэлсэн үгэндээ хүрдэг
Хэрэв тэр таны төлөө ямар нэгэн зүйл хийх гэж буй бол түүнийгээ ямар ч үнээр хамаагүй хийх л болно. Шалтаг тоочихгүй бас мартахгүй. Хуурамч биш, худлаа хэлэхгүй, бас үнэнч байх болно. /Гэхдээ үүнд давагдашгүй хүчин зүйлсийг тооцохгүй юм шүү./
4. Тэр таныг хамгаалдаг
Тэр таны сул талыг мэддэг, түүгээр чинь тохуурхдаггүй. Эсрэгээрээ бусдаас хамгаална. Хэн ч таныг гомдоох эрхгүй. Жинхэнээсээ хайрласан залуу хайртай охин/бүсгүйнхээ нулимсыг үзэх төдийд л сэтгэл нь эмтэрдэг гэнэ. Ийм хүний дэргэд та өөрөө ч хамгийн эрх, дураараа байх болно.
5. Тэр танд бүх анхаарлаа хандуулдаг
Таныг түүнтэй ярихад үл тоомсорлож, бодолд автахгүй. Тэр утсаа тавиад бүх л анхаарлаа танд хандуулж, хоромхон ч гэсэн хоосон хөндий сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй.
6. Та бол эрхэм хүн
Энэ хорвоод танд хаалга нээж өгөх, хөгшин эмэгтэйг зам хөндлөн гарахад туслах олон эрчүүд бий. Ийм эрчүүд таныг маш эрхэм нандин гэж мэдрүүлэх болно. Харин түүнийгээ олсон бол битгий алдаарай.
7. Яг аав шиг л...
Хайрлана гэдэг нь хийхийг хүссэн бүх зүйлийг нь зөвшөөрөх гэж олон хүн боддог ч үнэн хэрэгтээ чин сэтгэлээсээ хайрладаг хүн таны бурууг ойлгуулан хэлэх болно. Та сонсохыг хүсэхгүй байсан ч үнэнг хэлнэ гэдэг танд давуу талтай.
8. Тэр таны бодлыг харгалзаж үзнэ
Та түүнтэй санал бодлоо хуваалцахад тэр доромжилж, үл тоомсорлодоггүй. Харин ч та түүнтэй санал бодлоо хуваалцсанд тэр баяртай байх болно.
9. Жижиг зүйлийг чинь ч санаж байдаг
Та түүнд өөрийнхөө тухай ямар нэгэн зүйл хэлэхэд том, жижиг гэлтгүй бүгдийг нь санана. Санаад зогсохгүй сэтгэл зүрхэндээ шингээж, бодож явдаг ч байж болох юм. Жишээлбэл хэрэв та мууранд хэр их хайртайгаа дурдвал тэр танд муурны зурагтай стикер өгч магадгүй.
10. Тэр танд туслахын тулд чадах бүхнээ хийдэг.
Тусламж хэрэгтэй үед тэр тэнд байдаг. Та түүнээс тусламж хүсээгүй ч тэр хийдэг. Тэгээд тусалсан тухайгаа дурдахгүй, чамд мэдрүүлэх болно.
Ийм залууг олох хэцүү гэж бодож байна уу? Гэхдээ танд жинхэнээсээ дурлаж хайрласан бол бүх эр хүн ийм үйлдэл гаргаж чадна гэнэ шүү.
Эх сурвалж: awarenessact