Сильвестер Сталлонегийн эхнэр салах өргөдлөө өгчээ

Сильвестер Сталлонегийн эхнэр, загвар өмсөгч асан Женнифер Флавин 25 жил ханилсан нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ. Тэрээр Сталлонег хамтран бий болгосон хөрөнгөө өөрөөс нь нуусан гэж буруутгаж байгаа аж. 

Женнифер, Сильвестер нар София, Систин, Скарлет нэртэй гурван охинтой.

Жүжигчин Сталлоне "Би гэр бүлдээ хайртай. Бид хувийн асуудлаа тайван замаар шийдэж байна" хэмээн USA TODAY-д төлөөлөгчөөрөө дамжуулан хэлүүлсэн байна. Өнгөрөгч тавдугаар сард 76 настай Сталлоне, 54 настай Флавин нар мөнгөн хуримаа хийсэн байна. Жүжигчин Сталлоне тухайн үед "Гайхалтай эхнэртээ 25 жилийн ойн баярын мэнд хүргэе" гэж бичжээ. "Энэ гайхалтай шударга, тэвчээртэй эмэгтэй бидний амьдралд ямар утга учиртай хүн болохыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид дахин 25 жил хамтдаа амьдрахыг хүсэж байна.  Баярлалаа, хонгор минь" гэжээ.

Түүний эхнэр Женнифер Флавин "Бидний хуримын 25 жилийн ойн баярын мэнд хүргэе! Намайг үргэлж инээлгэж, сайхан гэр бүлээ хайрлаж, хамгаалж байдагт баярлалаа! Амьдрал маань жил ирэх тусам улам л сайхан болж байна! Үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна!" гэжээ. Гэвч удалгүй тэрээр энэ бичвэрээ устгасан байна.

Харин наймдугаар сарын 10-нд Женнифер гурван охинтойгоо авхуулсан зургаа Инстаграмдаа нийтэлж, "Охидоо нэн тэргүүнд тавих болно, өөр юу ч биш. Үүрд дөрвүүлээ" гэсэн тайлбарыг бичсэн нь олны анхаарлыг татах болов. Удалгүй Сильвестер Сталлоне баруун мөрөн дээрх эхнэрийнхээ зурагтай шивээсийг нохойн шивээсээр сольсон байна. 

Сильвестер Сталлоне баруун мөрөн дээрх эхнэрийнхээ зурагтай шивээсийг нохойн шивээсээр сольжээ

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.31.90)