"Соёлын бүтээлч сар"-д хот хөдөөгийн уран бүтээлчид нэгдэнэ

Б.Сайнбуян

       Өнгөрсөн жил хөл хорионы дэглэм сулрахтай зэрэгцэн “Соёлын бүтээлч сар”-ыг зохион байгуулахад, үзвэр үйлчилгээний талаарх мэдээлэл олон нийтэд богино хугацаанд хүрэхын зэрэгцээ соёлын хүртээмжийг богино хугацаанд нэмэгдүүлж байсныг албаныхан онцолж байна.  Тиймээс энэ  жил  “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар энэ сарын 1-ээс орон даяар байгааг Соёлын яамнаас мэдээлж байна. Энэ хүрээнд Соёлын яам, харьяа байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид хамтран олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил соёлын  бүтээлч үйлдвэрлэл явуулдаг 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатарт хотод зохиох аж. Мөн 600 гаруй хөтөлбөр арга хэмжээг орон нутагт зохион байгуулах юм байна. Энэ ажлын үр дүнд хот, хөдөөд соёлын үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн хэвшил, уран бүтээлчдийг хамруулж буйгаараа онцлогтой юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.47.89)