Испанид +25, Польшид +19 градус хүрчээ

Испанид Зул сарын баяраарИспанид Зул сарын баяраар

Хойд Америкт хүчтэй цасан шуурга болж, цочир хүйтэрснээс 60 гаруй хүн амиа алдсан бол Европт ер бусын дулаан өвөл тохиож байна. 

Польш, Дани, Литва, Латви, Нидерланд, Беларусь, Чех, Лихтенштейн зэрэг Европын найман улсад олон жилийн дунджаас давсан хамгийн дулаан нэгдүгээр сар тохиож буй талаар цаг уурчид мэдээлжээ.

Польшийн Варшав хотод өнгөрсөн ням гарагт 18 градусын дулаантай байсан бол Испанийн Бильбаод ердийн үеийнхээс 10 гаруй градусаар илүү буюу 25 градус хүрчээ. Энэ нь нэгдүгээр сарын хамгийн дулаан өдөр болсон байна. Мөн Бильбаод шинэ жилээр агаарын температур долоодугаар сарын дундажтай тэнцэж байсан гэжээ.

Швейцарт мөн агаарын температур 20 градус хүрсэн бөгөөд дулаан цаг агаар Альпийн нурууны уулын цанын баазуудад цасны хомсдол үүсгэсэн байна.

Швейцарт цанын баазууд цасгүй болжээ Швейцарт цаны баазууд цасгүй болжээ

Мөн Чехэд 19.6 градус хүрсэн бол Беларусьт нэгдүгээр сарын өмнөх 4.5 градусын рекордоо эвдэж 16.4 хүрчээ.

Цаг уурч Скотт Дункан Европт ер бусын дулаан улирал тохиож байгаад гайхаж буйгаа илэрхийлээд, дулаарч байгаагийн шалтгааныг тогтоох хүнд байна гэсэн бол профессор Билл Макгуайр "Дэлхийн дулаарал ийм хурдацтай явагдаж байгаа нь гэнэтийн мэдээ биш болоод байна. Энэ бол өвлийн сарууд хүйтэн жавар, цас мөсгүй болж, уйтгартай, чийгтэй, зөөлөн уур амьсгалтай сар болж хувирах ирээдүйн дүр зураг юм" гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.243.86)