Хөрөнгийн биржийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "MSE" үсгэн кодтойгоор өнөөдрөөс эхлүүлэхээр боллоо. 

СЗХ-ны энэ оны нэгдүгээр сарын 5-ны 1/61 тоот албан бичгийн дагуу “Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, нэгдүгээр сарын 9-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ийнхүү эхлүүллээ. Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болохыг мэдээллээ.

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт хөрөнгө оруулагчдаас 57,865,745,500 төгрөгийн үнийн дүн бүхий 7,414 захиалга ирсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болсон юм. СЗХ-ны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 7.13-т заасны дагуу захиалгуудыг хянаж, тайланг эцэслэн гаргаж байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.19.205)