Япон, АНУ цөмийн шинэ реактор барихаар тохиролцжээ
Япон, АНУ дараагийн үеийн цөмийн реактор барих чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, холбогдох гэрээг Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимура Ясүтоши, АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхольм нарын уулзалтын үеэр байгуулсан байна.
Тодруулбал, талууд дараагийн үеийн цөмийн реактор, тэр дундаа жижиг модульчлагдсан реакторуудыг "Япон, АНУ-д түүнчлэн гуравдагч орнуудад" хөгжүүлэх, барих талаар хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Үүнээс гадна, байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлын бусад асуудлаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж : ТОКИО. /Kyodo/