БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар Ли Цяныг томиллоо
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ли Цяныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар батламжилсны дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин түүнийг уг албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зуржээ.
Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Цян Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна.
Ли Цян БХАТИХ-ын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулган дууссаны дараа Ардын их танхимд даваа гаргийн өглөө хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзана гэж тус чуулганы хэвлэлийн төвөөс мэдээлжээ.
Энэхүү арга хэмжээг “China Media Group” шууд дамжуулан үзүүлж, “Хinhua” агентлаг цахим хуудсаараа гэрэл зураг, бичвэр хэлбэрээр шууд дамжуулан мэдээлнэ гэж хэвлэлийн төвийн мэдээнд дурдсан байна.
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын 14 дэх сонгуулийн анхдугаар чуулган өнөөдөр өндөрлөж, Ши Жиньпин болон Хятадын бусад удирдагчид Бээжин хотын Ардын их хурлын ордонд болсон чуулганы хаалтын хуралдаанд оролцжээ.
Эх сурвалж : БЭЭЖИН. /Xinhua/