Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төсөөллийг ахиулжээ

АНУ-д төвтэй “Fitch Ratings” агентлаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх 2023 оны төсөөллөө 1.4 хувиас 2 хувьд хүргэж ахиулжээ.

“Дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөв байдал өнгөрсөн 12 дугаар сараас хойш мэдэгдэхүйц сайжирсан” гэж тус агентлаг “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал”-ын тайландаа онцолжээ. Гэхдээ бодлогын хүүгийн өсөлтийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хэвээр байгаа бөгөөд энэ оны сүүлээр АНУ-ын эдийн засгийг хямралд оруулах эрсдэл бийг дурдсан байна.

“Fitch” агентлагийн мэдээлснээр, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2 хувьд хүргэн ахиулахад Хятад улс “COVID-19” цар тахалтай тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтын арга хэмжээнүүдээ цуцалсан, Европын байгалийн хийн хямрал сүүлийн саруудад мэдэгдэхүйц намжсан зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын Төв банк боддогын хүүгээ өндөр хувиар нэмэгдүүлснээс үүдэлтэй нөлөөллийг харгалзан “Fitch”-ийн шинжээчид 2024 оны өсөлтийн төсөөллийг 2.7 хувиас 2.4 хувьд хүргэн бууруулсан байна. 

Эх сурвалж : ВАШИНГТОН. /Fitch Ratings/

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.91.152)