Хэрхэн ярианы чадвараа сайжруулах вэ

Ямар ч гадаад хэлийг сурч буй урагчдын анхаарах ёстой чухал чадварын нэг бол ярианы хэсэг байдаг билээ. Бусадтай суралцаж буй хэл дээрээ зөв ойлголцож, чадварлагаар ярьдаг болох нь бидний бас нэгэн зорилго юм. Тэгвэл энэ удаа та бүхэндээ гадаад хэлний ярианы чадвараа сайжруулахад  туслах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1.Үгийн баялгаа сайжруулах

Үсгүүд нийлж үгийг бүтээдэг. Харин үгнүүд нийлж өгүүлбэрийг бүтээдэг бол өгүүлбэрүүд тодорхой өгүүлэмжийг илэрхийлж байдаг. Иймээс үгийн баялгаа сайжруулж чадвал өөрийгөө илэрхийлэх боломжууд улам өснө. Иймээс тухайн хэл дээрээ бага багаар, үр дүнтэйгээр үг цээжлэх нь зөв арга юм шүү.

2.Өөртөө итгэлтэй байх

Чадахгүй гээд хойш суугаад байлгүй зоригтойгоор өөрийгөө илэрхийлж сураарай. Мэдээж эхний алхмууд хүндхэн байна гэдэгтээ санал нийлж байна. Гэхдээ ярьж сурч эхэлбэл бага багаар хялбар болно гэдэгт итгэлтэй байна.

3.Харилцан ярианы жишүүнүүдээс суралцах

Ярих оролдлогууд хийсэн боловч нэг л үр дүнгүй байгаад байвал жишээ бичлэг үзэх эсвэл харилцан яриа бүхий текст унших замаар ярианы чадвараа сайжруулаарай. Эдгээр нь жижиг хэлбэрийн ярианы үгс агуулдаг тул танд бага ч болов туслах болно.

4.Тольтой дасгал хийх

Бусадтай харилцахдаа ямар харагддаг бол гэдэг айдастай бол энэхүү арга маш үр дүнтэй юм. Толины өмнө өөрөө өөртэйгөө ярилцаад ямар царайны дүр төрхтэй, мөн ямар дууны өнгө аястайгаар ярьдгаа дүгнэх боломжтой.

5.Утасны аппликейшн ашиглах

Гар утас, техник технологийн дэвшлийг ашиглан өөрийнхөө дуудлагыг шалгаж болох хиймэл оюун ухаан бүхий аппликейшнүүд зөндөө гарчээ. Дуудлагынхаа асуудлыг тань шийдэхэд тань эдгээр платформууд тусална гэдэгт итгэлтэй байна.

6. Ярианы хамтрагчтай болох

Хамтран суралцаж буй, нэг түвшний хамтрагчаа олж авах хэрэгтэй. Бие биенээ идэвхжүүлж, алдаануудаа хамтран засах замаар суралцах нь бие биедээ ашигтай ажиллагаа юм. Иймээс хэлний мэдлэгээ дадлага хийх замаар сайжруулахад хамтрагч чухал гэдгийг бүү мартаарай.

7.Дуудлага засах дадлага хийх

Ярианы чадвараа дээшлүүлэхэд зөв дуудлагатай байх нь мэдээжийн хэрэг билээ. Олон ч гадаад хэл шимтэн суралцаж буй сурагчдын толгойны өвчин болсон энэхүү асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга зам байдаг. Эхний ээлжид текст, бичвэрийг чанга дуугаар унших, галигтай дуудлага ашиглах гэх мэт аргуудыг туршиж үзэх хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.238.204)