“Намаг” киног энэ сарын 14-нд нээнэ

“Хамба” фильм студийн захирал, найруулагч Б.Ганболдын ээлжит уран бүтээлээ “Намаг” энэ сарын 14-нөөс үзэгчдэд хүргэнэ.

Тэрбээр өмнө нь “Тэнгэрийн андгай”, “Тэнгри”, “Орхидос”, “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” зэрэг киног үзэгчдэд хүргэсэн юм. “Намаг” киноны дүрүүдэд МУГЖ, “DOZ” энтертайнментын найруулагч Ш.Доржсүрэн, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх, жүжигчин Б.Бямбасүрэн, Н.Мөнхсоёл, Д.Оюунзул, Э.Пүрэвжаргал, Д.Ганцэцэг нар тогложээ. Найруулагч Б.Ганболд эл уран бүтээлээрээ үзэгчдийг “толинд харуулах”-ыг хүссэн бөгөөд киноныхоо нээлтэд ирсэн зочдод энэхүү киногоо найруулагчийн хувилбараар үзүүлэх бол кинотеатруудад арай өөрөөр гаргах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.193.193)