“Super Mario Movie”-ийн орлого олон улсын зах зээлд $1 тэрбум хүрэв

“Super Mario Movie” хүүхэлдэйн кино АНУ болон Канадын кино театруудаас 40 сая ам.долларын орлого олоод байна

“The Super Mario Bros. Movie” хүүхэлдэйн кино тасалбар борлуулалтаараа дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж, АНУ болон Канадын кино театруудаас 40 сая ам.доллар, олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Universal Pictures” компани мэдээллээ.

“Nintendo”-ийн видео тоглоомоос сэдэвлэсэн энэхүү кино дөрөвдүгээр сард кино театрын зах зээлд тасралтгүй ноёрхсон амжилттай байна. Өнгөрсөн өдрүүдэд “Super Mario Movie”-тэй өрсөлдөх уран бүтээлүүдийн тоо цөөхөн байсан бол ирэх долоо хоногт нээлтээ хийх “Marvel” студийн зуны хамгийн том нээлт болох  “Guardians of the Galaxy Vol. 3” кинонд тэргүүлэх байраа алдах төлөвтэй байна.

“The Super Mario Bros. Movie" кино “Box Office”-оос олох ашиг нь ням гараг гэхэд нэг тэрбум ам.доллар болно гэсэн тооцоотой байсан бөгөөд ингэснээр 2019 оноос хойших ийм хэмжээний ашиг олсон анхны анимейшн болох юм.

“Illumination”-ийн бүтээл болох дээрх анимейшн нээлтийн долоо хоногтоо олон улсын зах зээлээс 68.3 сая ам.долларын ашиг олж байжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.223.239)