Япон улс руу оюутан солилцооны хөтөлбөр зарлав
МУИС болон Япон улсын Нагояа их сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2019-2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.
МУИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар түвшний, магистр, докторын оюутан байх, голч оноо 3.0 буюу түүнээс дээш, англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, харилцааны соёлтой, нээлттэй, суралцах чин хүсэл эрмэлзлэлтэй зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.
Элсэхийг хүсэгчид CV, сургуулийн тодорхойлолт, албан ёсны дүнгийн хуулбар, тодорхойлох захиа, судалгааны /сурах/ төлөвлөгөөний тодорхойлолт, хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах, гадаад паспортын хуулбар, багшийн тодорхойлолт зэргийг англи хэлээр бүрдүүлэх юм.
Тэтгэлэг нь сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд сар бүрийн стипенд багтана. Оюутан солилцооны гэрээний дагуу хоёр оюутан сонгон шалгаруулах аж.
Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ирэх сарын 1-ний өдөр Оюутан солилцооны хөтөлбөрт нэр дэвшүүлэх бөгөөд гуравдугаар сарын 15-нд МУИС-иас шалгарсан оюутнуудын нэрсийг Нагояа их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос үзэх боломжтой.
Онлайн хэрэглээний гарын авлага
https://nupace.iee.nagoya-u.ac.jp/apply/
https://Cover%20Letter%20NUPACE%202019-2020.pdf .
https://nupace.iee.nagoya-u.ac.jp/apply/doc/NUPACE%20Online%20Application%20Guide.pdf
Бүрдүүлсэн материалыг МУИС-ийн хичээлийн II байр 200, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст өөрийн биеэр авчирч өгнө. Мөн хүсэлт гаргагч бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.