Хувийн өнгөө тодорхойлуулж, зунд бэлдэхэд тань туслах #Peesh_N_Lag экспо болно

Хувийн өнгөө тодорхойлуулж, загварлаг зуныг угтахад тань туслах "ZERO EXPO"-г Pocket аппликэйшны зүгээс тун удахгүй зохион байгуулах гэж байна. #Peesh_N_Lag урианы дор зохиогдож буй энэхүү экспод ирснээр та стиль имижээ өөрчлөөд зогсохгүй өөр олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцож, худалдан авалтын давуу эрхийг эдлэх боломжтой.


Яагаад "Хувийн өнгө"-өө мэдэх хэрэгтэй вэ?

Хэрвээ та сүүлийн үед TikTok эсвэл Instagram дээр эргэлдэж буй загвар, гоо сайхантай холбоотой бичлэгүүдийг гүйлгэн үзэж амжсан бол "Personal color" буюу "Хувийн өнгө" гэх шинэ тренд дэлгэрснийг анзаарсан биз ээ. Товчхондоо бол энэ нь тухайн хүний арьс, үс, нүдний өнгө зэрэг байгалиас заяасан төрхөд тулгуурлан ямар өнгөөр хувцаслах нь илүү зохимжтойг тодорхойлж өгдөг үйлчилгээ юм. Хувийн өнгөө олж мэдсэнээр тухайн хүн илүү залуу, цоглог, цэвэрхэн арьстай ч харагдах боломжтой. Мөн ямар ч төрлийн хувцас өмссөн өнгө нь зөв байхад гоё харагдах тул сонголтоо хийхдээ чухал хүчин зүйлсийн нэг болгох хэрэгтэй. Та наснаасаа овортой, царай алдсан гэх мэт таагүй харагдаад байгаа юм шиг санагдаж л байвал буруу өнгийн хувцас өмссөн байх магадлалтай юм.

Хувийн өнгөө тодорхойлуулж, зунд бэлдэхэд тань туслах #Peesh_N_Lag экспо болно (фото 1)

Тэгвэл "ZERO EXPO"-д хүрэлцэн ирснээр энэ чиглэлээр Монголдоо амжилттай ажиллаж буй "INJ STUDIO"-гийн мэргэжлийн стилистүүдээр өөрийн хувийн өнгийг үнэ төлбөргүй тодорхойлуулахаас гадна өөрт тохирсон зуны загварлаг хувцас, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг нэг дороос ямар ч урьдчилгаа, шимтгэл төлөлгүйгээр худалдан авах боломжтой. Өөрөөр хэлбэл та энэхүү экспод оролцсоноор Pocket Zero үйлчилгээг ашиглан одоо ямар ч мөнгө төлөлгүйгээр дараа нь төлбөрөө 2-6 хуваан төлөх нөхцөлөөр худалдан авалтаа хийнэ гэсэн үг юм.


Өөр ямар сонирхолтой зүйлс болох вэ?

"ZERO EXPO"-гийн бас нэгэн онцгой зүйл нь сонгодог урлаг болон орчин үеийн /Graffiti, Street art/ өнгө аяс хосолсон, урлаг болон загварын шийдлийг тусгасан тохижилт, зураг авхуулах хэсгүүд байх юм. Тэгэхээр та экспогоор зочлоод олон тренди зургуудтай болоод гарах боломжтой байх нь. Ингээд DJ сет, дуучид, шагналт уралдаан тэмцээн гэх мэт олон гэнэтийн бэлэгтэй экспогоор зочилж #Peesh_N_Lag зундаа бэлдээд нэг сайхан шоппинг хийх өдрөө хүлээцгээх үү дээ?

Экспод дараах брэндүүд оролцох ба эдгээр брэндүүдээс ямар ч урьдчилгаа, шимтгэл төлөлгүйгээр шууд худалдан авалтаа хийгээрэй.

Хаана, хэзээ

"ZERO EXPO" Blue Sky Hotel-н гурван давхарт 2023 оны тавдугаар сарын 12,13,14-ний өдрүүдэд 10:00-20:00 цаг хүртэл зохион байгуулагдана.

Хувийн өнгөө тодорхойлуулж, зунд бэлдэхэд тань туслах #Peesh_N_Lag экспо болно (фото 2)

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.138)