Дэлхийн бүх улсаар аялсан эрэгтэй гэртээ харьжээ
- Педерсен 10 жилийн өмнө дэлхийг тойрох аялалдаа гарч байжээ
- Аяллаа дуусган гэртээ харихад түүнийг 150 орчим хүн угтан авсан байна
- Түүний аялал Ковидоос болоод төлөвлөсөн хугацаанаас нь удааширсан байна
Дани улсын иргэн Торбёрн "Тор" Педерсен 2013 онд дэлхийн улсуудаар аялах замдаа гарсан бөгөөд 10 жилийн дараа аяллаа дуусган гэртээ харьжээ. Түүнийг төрөлх Дани улсдаа эргэн очиход гэр бүл, найз нөхөд гээд ойролцоогоор 150 хүн угтан авсан байна.
Тэрбээр анх 2013 оны аравдугаар сарын 10-ны өдөр онгоцоор нэг ч зорчилгүй дэлхийн бүх улсаар аялах зорилготой замдаа гарсан юм. Аяллын хугацаанд улс бүрд 24 цагаас хэтрэлгүй байрлаж, өдөрт 20 ам.доллароор амьдрах зорилт тавьсан байна.
Анх замд гарахдаа дөрвөн жилийн дотор бүх улсаар аялж дуусна гэж бодсон ч зарим улсууд руу зорчих визийн асуудлаас болоод хугацаа хойшлогдсоор байсан аж.
Түүний аяллыг хамгийн удаашруулсан нь Ковидын цар тахалтай үе байсан гэв. Дэлхий даяар цар тахлын дэглэм мөрдөж эхлэх үед Педерсен Хонконг улсад байсан ба тэнд хоёр жилийг өнгөрөөх шаардлагатай болжээ.
Өдгөө 44 настай тэрбээр 2016 онд, Кени улсын уулын орой дээр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, 2021 онд хуримаа хийжээ. Дэлхийг тойрон аялахад онгоцоор нисэх нь хялбар ч, адал явдалд дуртай түүний хувьд нэг ч нисэхгүй аялах шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: CNN