“Girls’ Generation’s” хамтлагийн гишүүн Hyoyeon энэ сард эргэн ирэлт хийнэ
2023-08-03
SM Entertainment Hyoyeon-г энэ сарын сүүлээр соло уран бүтээлчээр эргэн ирэхээр бэлтгэж буйг албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр наймдугаар сарын сүүлээр шинэ дуугаа гаргахаар төлөвлөж буй аж. Hyoyeon сүүлийн соло уран бүтээлээ жил гаруйн өмнө цацсан бөгөөд 2022 оны тавдугаар сард анхны мини цомог болох "DEEP"-ээ гаргасан. Тэр жилдээ Girls' Generation” хамтлаг удаан хүлээлгэсэн бүрэн хэмжээний "FOREVER 1" нэртэй арвантав дах цомгоо хийсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.44.22)