“Гэгээн муза” наадамд УДЭТ-ынхан хоёр уран бүтээлээр өрсөлдөнө

Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг "Гэгээн муза-17" олон улсын театрын наадам Соёлын төв өргөөнд энэ сарын 17-нд болно.

“Гэгээн муза” академиас зохион байгуулдаг тус наадам өнөө жил 17 дахь удаагаа драмын урлагийн шилдгийг тодруулах юм.

Наадмаар үндсэн жүжгийн ангилал буюу драмын болон хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжгийн төрөлд шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Энэ жилийн “Гэгээн муза” наадмын 22 номинацад 100 гаруй уран бүтээлч өрсөлдөхөөс УДЭТ-ын уран бүтээлчид драмын жүжгийн төрөлд Б.Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр, хүүхдийн жүжгийн төрөлд Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” жүжгээрээ тус тус өрсөлдөх аж.

 

Ташрамд дурдахад, “Гэгээн муза-16” наадамд Монгол, Оросын холбооны Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлч “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн 5 төрөлд өрсөлдсөнөөс "Гэм зэм" жүжиг дөрвөн муза өргөж, шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.10.68)