Дональд Трампыг шүүхэд өгчээ
Мексиктэй залгаа хилд хана барих санхүүжилтийг авахын тулд онц байдал зарлана гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэртэй холбогдуулан Калифорни тэргүүтэй 16 муж улсын эвсэл Д.Трампын Засаг захиргааг шүүхэд өгчээ.
Тэд гомдлыг Калифорни муж улсын шүүхэд гаргасан байна.
Конгрессын шийдвэрийг тойрон гарч, хана барих санхүүжилтийг бий болгохын тулд онц байдал зарлана гэж Д.Трамп мэдэгдсэний дараахан Калифорни тэргүүтэй 16 муж улс дээрх шийдвэрийг гаргажээ. Харин Ардчилсан намынхан боломжит бүх арга хэмжээг авч, түүний энэ шийдвэрийн эсрэг зогсохоо мэдэгдэв.
Калифорни муж улсын Ерөнхий прокурор Завиер Бесерра, “эрх мэдлээ буруу замаар ашиглах Д.Трампын үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг шүүхэд өгч байна” гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, “манай муж улсын татвар төлөгчдийн санг дээрэмдэх гэж буй түүний эл үйлдлийг таслан зогсоохоор шүүхэд хандаж байгаа. Ерөнхийлөгчийн алба бол театр биш” гэж хэлсэн байна.