“Найзууд" киноны од Мэтью Перри таалал төгсжээ
“Найзууд” киноны Чандлер Бингийн дүрд тоглосон Мэттью Перри 54 насандаа Лос-Анжелес дахь гэртээ байх үедээ усанд живж зуурдаар таалал төгсжээ.
Энэ тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас эш татан “Los Angeles Times” мэдээллээ.
М.Перри зуурдаар нас барсан тухай мэдээллийг Лос-Анжелесийн цагдаагийн газар одоогоор батлаагүй байна.
Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Брайан Хамфри хэлэхдээ, усанд живсэн хүнийг аврах яаралтай дуудлага бямба гаргийн 16:07 цагт 911-т ирсэн, гэхдээ хэн живсэн гэдэг нь тодорхойгүй байна гэлээ. Мөн Лос-Анжелесийн цагдаагийн ажилтан Дрэйк Мэдисон хохирогчийн нэрийг хэлээгүй боловч 50 гаруй насны эрэгтэй хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа 16:10 цагт эхэлсэн бөгөөд уг хаяг нь М.Перригийн хаягтай таарч байсан гэжээ.
М.Перри Массачусетс муж улсын Уильямстаун хотод төржээ.
Эх сурвалж: ВАШИНГТОН /CNN/.