Казахстаны уурхайд метан дэлбэрсний улмаас 35 уурхайчин амиа алджээ
Казахстан улсын Караганда мужийн нэгэн уурхайд осол гарсны улмаас 35 хүн амиа алдсан тухай тус улсын Онцгой байдлын яам мэдээллээ.
“Одоогийн байдлаар 29 хүний цогцсыг уурхайн гүнээс гаргаж ирсэн ба 11 уурхайчныг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Уг ажиллагаанд уулын аврагчдын 10 бүлэг оролцож байна” гэж мэдээлэлд дурджээ.
Бямба гаргийн өглөө Костенкогийн нэрэмжит уурхайд метан хий дэлбэрсний улмаас осол гарсан байна.
Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Казахстан улсад ням гаргийг бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлалаа.
Осол гарсан нөхцөл байдлыг шалган тодруулах Засгийн газрын комиссыг Ерөнхий сайд Алихан Смаилов удирдаж байна. Мөн Ерөнхийлөгч К.Ж.Токаев Караганда мужид хүрэлцэн ирээд байгаа бөгөөд тэрбээр "АрселорМиттал Темиртау" компанитай цаашид хамтран ажиллахаа зогсоохыг Засгийн газарт үүрэг болгожээ. Одоогоор тус компанийн уурхайг улсын өмчид шилжүүлэх ажиллагаа дуусах шатандаа орсныг Засгийн газар мэдэгдлээ.
Энэ оны 8 дугаар сард "АрселорМиттал Темиртау" компанийн эзэмшил дэх өөр нэгэн уурхайд гал гарсны улмаас таван хүн амиа алдсан байна.
"АрселорМиттал Темиртау" бол төмөрлөгийн үйлдвэрлэл, уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "АрселорМиттал" группын бүрэлдэхүүнд багтдаг компани юм.
Эх сурвалж: МОСКВА /РИА Новости/