Н.Жокович “ATP Finals”-д долоо дахь удаагаа түрүүллээ
2023-11-20
Дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн теннисчин Новак Жокович Италийн Турин хотноо болсон “ATP Finals” тэмцээний шувтаргын тоглолтод Италийн Янник Синнерийг хожлоо.
Тоглолт 6:3, 6:3 онооны харьцаатай дууссан байна. Сербийн теннисчин “ATP Finals”-д долоо дахь удаагаа түрүүлж, энэ үзүүлэлтээр тэмцээний дээд амжилтын эзэн боллоо. Тэрбээр 2008, 2012, 2013, 2014, 2015, 2022 онуудад тус тэмцээнд түрүүлж байсан бол Швейцарын теннисчин Рожер Федерер 2003, 2004, 2006, 2007, 2010, 2011 онуудад зургаан удаа аваргалж, өмнөх дээд амжилтыг тогтоож байлаа.
Өдгөө 36 настай Н.Жокович дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа бөгөөд “Их дуулга”-д 24 удаа түрүүлсэн нь эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дээд амжилт юм.
Эх сурвалж: ТУРИН /BBC/
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.76)