Эгч дүү 2 усанд сэлэгч нийт 7 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
Тайланд улсын Самут Пракан хотод 4 хоног үргэлжилсэн "Thailand Age Group Swimming Championships" тэмцээнд Монгол Улсаас эгч дүү тамирчин амжилттай оролцлоо.
Тодруулбал, эгч ОУХМ-Б.Энххүслэн
-50м өвөр: 26.09 NR
-100м өвөр: 55:59 NR
-200м ар: 2:23.08 NR
-200м мэлхий: 2:37.91 NR
-100м дельфин: 1:03.18 NR
-100м холимог: 1:03.64 NR
-200м холимог: 2:15.62 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 7 зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Мөн тус тэмцээнээс 6 алтан медаль, 1 мөнгөн медаль, 1 хүрэл медалыг хүртлээ.
Дүү ОУХМ Б.Энхтамир
-100м өвөр: 49.74 NR
-200м өвөр: 1:48.79 NR
-100м холимог: 56.99 NR
-200м холимог: 2:02.21 NR амжилтуудыг үзүүлэн 25 метрийн бассейны 4 зай төрөлд Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.