Биржээр 12.8 сая тонн нүүрс арилжжээ

 

Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар биржээр 12.8 сая тонн нүүрс арилжжээ.

2023 онд “Андын илч”, Тавантолгой”, “Хангад Эксплорэйшн”, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг таван компани биржээр нүүрс борлуулж, хамгийн их буюу 8.6 сая тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” компани дангаар арилжжээ.

Мөн тус компани 12 дугаар сарын 22-нд Монголын Хөрөнгийн биржээр 175 багц буюу 1.1 сая тонн коксжих нүүрс арилжсан байна. Энэ нь арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр дүнтэй борлуулалт болж нийт 9.7 сая тонныг арилжаад байна.

Өнөөдөр, 12-р сарын 28-ны өдрийн цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 150 багц буюу 960.000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц буюу 6300 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмалын арилжааг зохион байгууллаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.206.84)