Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдэд зориулсан шалгалтын бүртгэл эхэлжээ
Энэхүү шалгалт (EJU) нь Япон улсад хувийн зардлаар суралцах хүсэлтэй хүмүүсийн Япон хэл болон ерөнхий эрдмийн мэдлэгийг шалгах зорилготой юм. Япон улсын зарим их дээд сургууль тус шалгалтын дүнгээр өөрийн сугуульд элсэх зөвшөөрөл олгодог. Тиймээс тус шалгалт нь улсын зардлаар суралцах шалгалт биш болохыг анхаарна уу.
Шалгалт : 2019 оны 6-р сарын 16ны өдөр болно.
Шалгалт авах байр : Монгол-Японы төв ,Монгол Улсын Их сургууль
Шалгалтын хураамж : 14000 төгрөг
Өргөдөл хүлээн авах хугацаа : 2019-оны 2-р сарын 12ны өдрөөс 3-р сарын 7 ний өдрийг дуустал.
Өргөдөл хүлээн авах байр : Монгол-Японы төв
Цаг : 11 цаг 30 минутаас 17 цаг хүртэл (ажлын өдөр)
( Жич: 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр бүртгэхгүй болно.)
Өргөдлийн маягт болон шалгалтын танилцуулгыг дээрх хугацаанд үнэгүй тараана.
Зохион байгуулагч : Япон Улсын Оюутныг Дэмжих Байгууллага (JASSO) Монголын Япон Xэлний Багш Нарын Холбоо. Сонирхсон мэдээллээ Монголын Япон Хэлний Багш Нарын Холбооны 99886106 дугаарын утсаар асууж лавлана уу.
Шалгалтын тухай мэдээллийг JASSO-гийн http://www.jasso.go.jpгэсэн вэб хуудаснаас үзэж болно.