Япон багш бизнес яаж хийхийг зааж өгнө
Дэлгүүрийн удирдлагын талаарх бүхий л ойлголтыг богино хугацаанд эзэмшихийг хүсвэл Монгол-Японы төвийн "ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА" сургалтад хамрагдаарай.
Та дэлгүүрийн удирдлагын талаар цэгцтэй суурь мэдлэг олж авахыг хүсвэл Монгол багштай нэг өдрийн суурь мэдлэгийн сургалтад, харин мэдлэгээ бататгаж, илүү ахисан түвшинд суралцахыг хүсвэл Япон багштай 5 өдрийн ахисан түвшний сургалтад хамрагдах боломжтой.
1) Сургалтын танилцуулга:
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, мөн ажилтнуудаа хэрхэн сургах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах зэрэг чадваруудыг эзэмшүүлнэ.
2) Хугацаа:
1 өдрийн сургалт 2019.03.16 (Бямба), 10:00-17:00
5 өдрийн сургалт 2019.03.18-22 (Даваа-Баасан), 15:00-19:30
3) Хамрагдах хүн:
Дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер, зохион байгуулагч нар
4) Хамрагдах хүний тоо: Сургалт тус бүр 30 хүн
※Хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!
5) Сургалтын төлбөр:
Суурь мэдлэгийн сургалт 75,000 төгрөг
Ахисан түвшний сургалт 240,000 төгрөг
6) Хичээл заах багш:
Суурь мэдлэгийн сургалтын багш: Ж.Гансүх
Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш,
"Наран март" ХХК-ийн гүйцэтгэх захирал, "Макс хүнс" ХХК-ийн
худалдаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан, үндэсний
компани байгууллагуудад зөвлөгөө өгч байсан туршлагатай.
Одоо "Central Express CVS" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан
захирлаар ажиллаж байна.
Ахисан түвшний сургалтын багш: Үэхигаши Кожи
“Панасоник” корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Энэ хугацаанд хүний нөөцийн төвийн ахлах багш, “Панасоник Филиппин”-д дэд захирал, “Панасоник Тайвань”-д үйл ажиллагаа эрхэлсэн захирал, ”Панасоник Америк”-д орлогч захирлаар тус тус ажиллаж байсан. Одоо “Рело Панасоник” компанийн зөвлөх багшаар ажиллаж байна.
7) Сургалтын ерөнхий агуулгa:
1. Суурь мэдлэгийн сургалтын агуулга:
- Дэлгүүрийн ангилал, төрөл
- Дэлгүүрийн байгууламж
- Гадаад орчны төлөвлөлт
- Худалдааны талбайн төлөвлөлт
- Барааны удирдлага
- Мерчиндайзинг
- Бараа өрөлт
- Барааны хаяглалт
- Үйлчилгээ
2. Ахисан түвшний сургалтын агуулга:
- Дэлгүүр байгуулах
- Бараа өрөлт
- Хэрэглэгчийн удирдлага
- Борлуулалтыг нэмэгдүүлэх стратеги
- Борлуулалтыг идэвхжүүлэх тусгай арга хэмжээ
- Ажилтны сургалт
- Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь
- POP, зар сурталчилгаа
8) Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.
9) Бүртгэл: Монгол-Японы төв дээр хүрэлцэн ирэх эсвэл доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ: ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Мөн 2019.03.15 /Баасан/-ны 18:30-20:00 цагт 5 өдрийн сургалтын ерөнхий агуулгыг танилцуулсан Нээлттэй семинарыг зохион байгуулах тул та бүхэн нээлттэй ирж сонирхоно уу. Төлбөр: 5000₮
НЭЭЛТТЭЙ СЕМИНАРЫН БҮРТГЭЛ: ЭНД дарж бүртгүүлнэ үү.
10) Холбоо барих:
Утас: (11)-310879 (Ext.3), (11)-325123 (Ext.3)
Цахим шуудан: amgalan@japan-center.mn, narangoo@japan-center.mn, nyamsuren@japan-center.mn
Цахим хуудас: www.japan-center.mn