Эрдэмтэд сүүлийн 38 жил “сураггүй” байсан аварга зөгийг олжээ
Зэрлэг амьтны мэргэжилтнүүд “Валласын аварга зөгий” нэрээр танигдсан манай гарагийн хамгийн том зөгийг Индонезийн Хойд Молучч хэмээх арлаас дахин олсон тухай мэдээлжээ. Насанд хүрсэн хүний эрхий хуруутай адил хэмжээтэй уг шавжийг анх 1858 онд Британийн байгаль судлаач Альфред Рассель Валлас олж нээсэн тул ийн нэрийдсэн байна.
Эрдэмтэд хамгийн сүүлд 1981 онд хэд хэдийг олсон боловч түүнээс хойш дахин үзэгдээгүй гэж BBC агентлаг мэдээлжээ. Харин судлаачид сүүлийн 6 жил тасралтгүй эрэл хийсний үр дүнд өнгөрсөн нэгдүгээр сард Валласын ул мөрийг олжээ. Энэхүү зөгий нь энгийн Балт зөгийнөөс хэд дахин том бөгөөд биеийн урт нь 4 см, далавчны урт нь 6 см орчин аж.
Дашрамд дурдахад, Хойд Молучч арлаас дэлхийн хамгийн ховор шавжууд олдож байгаа тул тус арлыг тусгай хамгаалалтад авах шаардлагатай гэж судлаачид үзэж байгаа юм.