Биеэс хорт бодисыг гадагшлуулах амтат жорууд

Хэдхэн жилийн өмнө хүмүүс смүүти гэж мэддэггүй байлаа. Харин өнөө цагт өглөөний цайндаа смүүти уух нь бараг л зуршил болсон гэхэд болно. Гоё амттай болохоор нь биш, харин гэрийн нөхцөлд өөрийн гараар хийх боломжтой болохоор тэр л дээ. Түүнчлэн өөрийн хүссэн жороор хийж болдог нь гайхалтай шүү. Өглөө сэрээд амин дэмтэй, арааны шүлс асгаруулам амтат ундааг уухыг хүсэхгүй хэн байх билээ. Танд сайхан амттай, эрүүл смүүтиний жорыг танилцуулж байна.

1 Ногоон смүүти

Ногоон смүүтиний орцонд ногоон алим, авокадо, яншуй, байцаа ордог байна. Мөн мангоны шүүс, коконатын шүүсийг дээр нь бага зэрэг нэмж холих хэрэгтэй. Уугаад л сайхан мэдрэмж төрнө шүү. Мэдээж энэ бол эрүүл ундааны сонголт.

2 Авокадо, гүзээлзгэнэтэй смүүти

Уухаас ч хайран гоё харагдах энэ смүүти хоёр хэсгээс бүрдэнэ. Эхлээд зөвхөн шинэ авокадоны смүүти. Дараа нь гүзээлзгэнэ, лимоны хүчил, ус, бүйлсний сүү, зөгийн балыг хамтад нь холигчинд хийнэ. Хоёр смүүтигээ холихгүй, харин стаканд эхлээд гүзээлзгэний, дараа нь шинэ авокадоны смүүтигээ хийгээрэй. Хийхэд амархан байгаа биз дээ.

3 Кофетой смүүти

Бүйлсний сүүн дээр, агч модны сироп эсвэл зөгийн бал хийгээд, чиа үр нэмж, мөнх ногоон бутлаг модны үртэс, цагаан гаа, синнамон, хүссэн хэмжээгээрээ кофе хийгээд холино. Кофе уух дуртай хүмүүст яг тохирсон ундаа.

4 Хүрэн манжин бөөрөлзгөнөтэй смүүти

Энэ гоё өнгөтэй смүүти харагдаж байгаа шигээ үнэхээр гайхалтай. Хэрвээ та смүүти хэрхэн ийм өнгөтэй болсон юм бол гэж гайхаж байгаа бол бид хэлээд өгье. Улаан манжинг хальсалж зүсээд дээрээс нь гадил, бөөрөлзгөнө, бүйлсний сүү, нунтаг ванилла хийж холиод л болоо.

5 Гадил, нэрстэй смүүти

Бас нэгэн гайхалтай үзэмжтэй смүүти. Зургийг нь аваад инстаграмдаа хиймээр л санагдаж байгаа биз дээ. Бүйлсний сүүн дээр бүйлсний тос, нэрс, гадил хийж холино. Энэ смүүтийг хийгээд найзууддаа гайхуулмаар л байгаа биз дээ.

6 Самрын тостой смүүти

Олон хүн самрын тосонд дуртай байдаг. Тиймээс энэ амттаныг дуртайяа уух нь тодорхой. Самрын тос, гүзээлзгэнэ, овъёос, бүйлсний сүү, хөлдүү гадил нэмж холино.

7 Ваниль, гаа, ногоон цайтай смүүти

Ногоон цай уух дуртай хүмүүст яг тохирсон өглөөний цай. Ногоон цай бол хүний биед хамгийн эрүүл ургамалд тооцогддог. Тэгвэл түүгээр хийсэн смүүти ч эрүүл байж таараа. Ваниль, цагаан гааны ургамал, ногоон цай, йогурт, цэцэгт байцааны хэрчим хийж холиход л хангалттай.

8 Мөнх ногоон бутлаг модны шүүс, гүзээлзгэнэтэй смүүти

Энэ смүүтийг хийхэд мөнх ногоон бутлаг модны шүүс, гүзээлзгэнэ, хөлдсөн цэцэгт байцааны хэрчим, чиа үр, маал ургамал, гүзээлзгэнэ нэмж холиод болоо. Өглөөний цайндаа эрүүл амттан идэх ч сайхан шүү.

9 Шоколад, самрын тостой смүүти

Бусад смүүтинээс ялгаатай нь соруулаар уухгүй, халбагадаж идэж болох смүүти энд байна даа. Шоколад дээр самрын тос багахан сүү хольж смүүти хийгээд дээр нь хүссэн бүх амин дэм, жимсээ тавиад идэж болох юм шүү.

10 Смүүти-мөхөөлдөс

Тийм ээ таны зөв. Зуны аагим халуунд смүүти-зайрмаг идэх ч гоё доо. Зүгээр нэг чихэрлэг мөхөөлдөс бус амин дэмтэй, тэжээллэг смүүтитэй мөхөөлдсийг илүү урамтай иднэ. Киви, хан боргоцой, гадил, бууцай, сүүг хамт хольж хөлдөөхөд л болно.

11 Хулуутай эрүүл смүүти

Хулууны нухаш хийгээд дээр нь овъёос, хөлдөөсөн гадил, йогурт хийж холино. Тэгээд л этгээд өвөрмөц өнгөтэй смүүти бэлэн болно.  Сүнсний баярын өглөө босоод уумаар ч юм шиг.

12 Холимог жимсний смүүти

Жимс исгэлэн боловч эрүүл мэндэд сайн учраас идэхэд таатай байдаг. Харин смүүти болгож уувал бүр ч таатай шүү. Хөлдөөсөн холимог жимсэн дээр хүссэн шингэн зүйлээ хийж дээрээс нь ванильтай йогурт, гадил нэмж холино. Эцэст нь ийм гайхалтай өнгөтэй смүүти бэлэн болно шүү дээ.

13 Бяслаг, гүзээлзгэнэтэй смүүти

Тийм ээ, энэ бол өглөөний цайндаа ууж болох смүүти юм. Хөлдөөсөн гадил, гүзээлзгэнэ  дээр бүйлсний сүү, йогурт, нунтаг ваниль нэмж холино. Энэхүү смүүтийг печеньтэй ч хольж идэж болно шүү.

14 Төрсөн өдрийн смүүти

Хүүхэд байхдаа бид цаг ямагт торт идэх юмсан гэж боддог байсан. Харин төрсөн өдрийн бялуунаас санаа авч хийсэн смүүти байна. Тус смүүтийг хийхэд нунтаг ваниль, ваниль бүйлсний сүү, ваниль, агч модны шүүс, хөлдөөсөн гадилыг хамтад нь холиод ууж болно.

15 Луувантай смүүти

Лууван идсэнээр хүн маш олон амин дэм авдаг. Тэгвэл яагаад өглөө  босоод шууд луувантай смүүти ууж болохгүй гэж. Хийхэд маш хялбар. Лууван, сүү, йогурт, хөлдөөсөн гадил, хөлдөөсөн хан боргоцой холино.  Хүсвэл синнамон, коконат ч нэмж болно.

16 Манго, нэрстэй смүүти

Өнгө үзэмжээс нь харахад л арааны шүлс асгарахаар байна. Тэгвэл харагдаж байгаа шигээ сайхан амттай ийм сайхан смүүти хийхэд ердөө манго, нэрс хоёр дээр йогурт, гадил нэмж холиход л хангалттай.

17 Алимтай смүүти

Хэрвээ та алимны бялуунд дуртай бол анхаарлаа нааш хандуулаарай. Овъёос, алим, синнамон, йогурт, сүү нэмж холино.  Бага зэрэг зажлууртай байх болно. Алим идэж, ундаа уух дуртай хүмүүст яг л тохирсон хүнс юм даа.

18 Гадилтай смүүти

Гадил бол үдээс өмнө идэх ёстой жимс юм. Өглөөний хоолонд яг тохирно. Гадил, бүйлсний шүүс, йогуртыг хооронд нь холиод аягална.  Гадил угийн л чихэрлэг, идүүртэй жимс. Тиймээс смүүти ч мөн адил гоё болдог.

19 Мокатай смүүти

Өдрийн  турш эрч хүчтэй байхыг хүсвэл энэ смүүти танд яг тохирно. Энэ смүүтинд кофе, ваниль, шоколад, бүйлсний сүү, мөс орсон байна.  Өглөө уухад маш тохиромжтой ундаа шүү.

20 Эрч хүч өгөх смүүти

Жүржийн шүүсэн дээр олон жимст, ваниль, ваниль йогурт нэмж холиод болно. Ямар жимс хольж байгаагаас шалтгаалж энэ смүүтиний өнгө хувирах юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.4)